Мила Кунис, Эштон Катчер нар хоёр дахь хүүхдээ хүлээж байна
- 2016-06-17
- Энтертайнмент
- 0

Холливудын алдарт жүжигчин Мила Кунис, Эштон Катчер нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар болсон талаар “Us week - ly” сэтгүүл мэдээллээ. Хосууд албан ёсны мэдээлэл хийгээгүй боловч Катчерийн дотны найзын мэдээлж буйгаар, Мила Кунис таван долоо хоногтой жирэмсэн аж. Тэд 2014 оны долдугаар сард Уэтт гэх охинтой болсон билээ. Мөн өнгөрсөн оны хавар гэр бүл, найз нөхдийн хүрээнд хуримаа нууцаар хийсэн юм. Жүжигчин Мила Кунис охиноо олсныхоо дараа хэвлэлд “Бид хоёр үнэхээр амиа хичээсэн зантай. Гэхдээ одоо энэ зангаа хаяж хэн нэгний төлөө бүхнээ зориулахыг хүсч байна. Биднийг нэгтгэх бяцхан сахиусан тэнгэртээ сайхан бүхнийг зориулна. Халуун дулаан уур амьсгалтай өнөр өтгөн гэр бүл хамгийн сайхан нь” гэжээ.

А.Даваахүү

Сэтгэгдэл (0)