Бразилийн нийслэл үерт автав
- 2012-01-06
- Дэлхий
- 0
Бразилийн нийслэл Рио Де Жанейро хотод хэдэн өдрийн турш үргэлжлэн орсон
их борооны улмаас үерийн далан сэтэрч, хот нилэнхүүдээ усанд автаад
байна.

Аадар бороо улсын өмнөд болон төв хэсэгт асар их хэмжээний хохирол учруулж, хотын төвөөс 275 км зайд орших хурдны замын ойролцоо 20 метр орчим хонхор үүсгэсэн байна.Үерийн улмаас хот нилэнхүүдээ лаг шаварт шигдээд байгаа бөгөөд гамшгийн улмаас найман хүн амь насаа алдаж, 10000 хүн орон гэргүй болжээ. Одоогийн байдлаар, гамшиг нүүрлэсэн 17 хотод онц байдал зарлаад байна. Бразилд нэгдүгээр сард хүчтэй аадар бороо олон хоног үргэлжлэн ордог уламжлалтай бөгөөд өнгөрсөн жил Рио де Жанейро хотод болсон үерийн улмаас 800-гаад хүн амь насаа алдаж байсан юм.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
nuuts (202.9.47.129)
iiiiiii aimaar aimaar 20102 ond delhii sonodoggvi yumaa gehed zaawal 1 yum bolno doo