“Холион бантан” инээдмийн уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийнэ

 

Монголын инээдмийн уран сайхны кино болох “Холион бантан” кино өнөөдөр Өргөө кино театрын нэгдүгээр салбарт 18.00 цагаас албан ёсны нээлтээ хийх гэж байна.

 

Киноны гол дүрд СТА, жүжигчин Ц.Ганзориг, СТА, жүжигчин Ц.Ганбаяр, жүжигчин Г.Эзэнмөнх, Х.Сарангоо, Б.Баярсанаа гэх жүжигчид тогложээ. Киног “Хүмүүнфильм” уран бүтээлийн нэгдэл бүтээсэн байна.

 

Энэхүү кино нь өөрийнхөө амьдралд гутран, цаашид амьд явах ч утгагүй мэт санан амиа хорлох гэж байсан театрын хөгжимчин Баянаа, хамгаалагч Төмөр нар, хаанаас ч юм үлгэрийн юм шиг гарч ирсэн, үл мэдэгдэх Мөнгөн хэмээх эртэй нэгэн театрын дээвэр дээр санамсаргүй учирснаас болоод, дор өгүүлэх “ХОЛИОН БАНТАН” шиг үйл явдал эхлэх аж.

 

Киноны үйл явдал нь театрт өрнөх бөгөөд Мөнгөн, Баян, Төмөр гэх гурван хүн театрын шинэ удирдлагууд болсноор үйл явдал гарна. Театрын үйл ажиллагааг авч явах нь мэдлэг туршлага багатай тэдний хувьд хийсэн үйлдэл бүхэн нь  хөгтэй явдлуудаар солигдоно. Хэдийгээр театрын ажилчид, жүжигчид, уран бүтээлчид тэднийг голон  эсэргүүцэх боловч Мөнгөн, Баян, Төмөр нарыг байнга аз ивээнэ. Энэ удаад ч мөн адил аз тойроогүй бөгөөд тэднийг гацаанд орсон байх үед театрын барилгын дороос ҮЙЛИЙН ТАВАН ТОЛГОЙ хэмээх эртний жүжгийн зохиол олдсоноор үйл явдал улам сонирхолтойгоор өрнөнө.

 

Уг кино нь нийгэмд шуугиан тарьсан хөгжилтэй гэмээр үйл явдлууд  болон сошиалын ертөнцөд тренд болтлоо олонд хүрсэн элдэв зураглалуудыг гол үйл явдлаар холбон хэтрүүлэгт инээдмийн жанраар үзэгчдэд хүрэх юм байна.

 

Энэ мэт киноны адал явдлыг үзэгч та бүхэн кино теарт очиж үзээрэй. Амьдрал ямар адал явдалтай болохыг та “Холион бантан” киноноос мэдрэх болно.

 

О.Анар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)