Умард Солонгосын хакерууд Сөүлийн 140 мянган компьютерт халджээ
- 2016-06-18
- Дэлхий
- 0

Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллагаас Ардчилсан Солонгосын хакерууд тус улсын 160 томоохон компани, төрийн болон төрийн бус байгууллагын компьютерийн сүлжээг эвдсэн талаар мэдээллээ. Ингэхдээ 140 мянган компьютерт вирус тараажээ. “ Ёнхап ” агентлагийн мэдээлснээр , хакерууд мянга гаруй файлыг эвдэсний дотор АНУ - ын “F-15” сөнөөгч онгоцны зураг төсөлд халдсан байна. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгос дахь хууль сахиулах байгууллагууд уг хакерын довтолгооныг “ Умард Солонгос энэхүү кибер дайралтаа төлөвлөж , урт хугацааны бэлтгэл хийсний эцэст хэрэгжүүлсэн ” гэж үзсэн юм. Өмнөд Солонгосын кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэргэжилтнүүд дайралт хийсэн хакеруудын IP хаягийг шалгахад Пхеньян хотоос холбогдсон болох нь тодорхой болжээ. Түүгээр ч зогсохгүй уг хаяг нь 2013 онд Сөүлийн банкинд нэвтэрсэн хаяг болохыг баталсан аж. Умард Солонгосын хакерын халдлага 2013 оноос эхлэн гарах болсныг Өмнөд Солонгосын цагдаагийн байгууллага мэдэгдсэн юм. Үүнээс хойш хэд хэдэн удаа томоохон кибер дайралт хийсэн ба БНСУ - ын компани, төрийн байгууллагын 40 мянга гаруй материалыг хулгайлжээ.

Сэтгэгдэл (4)
SPmdaRNFMmDxM (188.143.232.43)
kZ5goa http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
slSGBioJIA (188.143.232.43)
tdpmzr http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
WwYTzjgrRSfI (188.143.232.21)
DZnUHf http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
iaKcicEzMdUSsMfdmrA (188.143.232.21)
WnFLZJ http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com