Жонни Депп уран зургийн цуглуулгаа худалдана

 

        Холливудын алдарт жүжигчин Жонни Депп уран зургийн цуглуулгаа худалдахаар болжээ. Тэрбээр уран зураг, баримлын тансаг цуглуулгатай бөгөөд 1970 оны гудамжны зураач Жеан Мишель Баскиуатын уран зургуудыг борлуулах гэнэ. Учир нь түүний эхнэр жүжигчин Эмбер Херд нь салах өргөдлөө шүүхэд өгч, Жонни Деппээс 400 сая ам.долларын тэтгэмж нэхэмжилсэн байна. Харин жүжигчин Жонни Депп “Нэхэмжилж буй мөнгийг олгохгүй. Хурим хийхдээ ийм гэрээ хийгээгүй” гэж байсан ч шүүхийн шийдвэрийг дагахаас өөр аргагүй болсон тул ийнхүү цуглуулгаа худалдаж хөрөнгө босгох аж. “Баскиуат”-ын цуглуулгад нийт найман зураг багтсан бөгөөд жүжигчин тэдгээр зургийг нийт 25 жилийн хугацаанд цуглуулсан аж. Зургуудыг багцаар нь таван сая ам.доллараас эхэлж дуудах гэнэ. Криестийн дуудлага худалдаа энэ сарын 29-нд Лондон хотод болно.

 

А.Даваа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)