Засаагүй алмааз 63 сая ам.долларт хүрчээ

 

        Канадын уул уурхайн “Лукара” компани Дубайд үйл ажиллагаа явуулдаг “Немесис интернэйшнл”-д 813 каратын засаагүй алмаазыг 63 сая ам.доллараар худалджээ. “Одны орд” нэртэй уг алмаазыг өнгөрсөн онд Ботсваны Карове уурхайгаас олсон аж. Дубайн “Гулф” телевизэд уг алмаазыг худалдаж авсан “Немесис интернэйшнл”-ийн захирал Полак “Миний урьд өмнө нь харж байгаагүй хамгийн ер бусын үнэт чулуу байна. Алмаазын хэмжээ, гялбаа, сүрлэг байдал нь үнэхээр үзэсгэлэнтэй мөн онцгой юм” гэжээ. Түүнчлэн дэлхийн хамгийн том боловсруулаагүй алмааз гэгдэж байгаа 1109 каратын “Леседи Ла Рома” алмаазыг энэ сарын 29-нд Лондон хотын Сотефи дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөжээ. Алмаазыг 70 сая ам.доллараас эхэлж дуудах гэнэ.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)