Кевин Систром: Фэйсбүүкийн гол хөрөнгө нь Инстаграм байх ёстой
- 2016-06-22
- Дэлхий
- 0

Олон нийтийн сүлжээний инстаграм аппликейшний үүсгэн байгуулагч Кевин Систромын “Vanity fair” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
-Инстаграм сүлжээ нээгдээд хэдийнэ таван жил өнгөрчээ. Таны хувьд эдгээр жилүүдийг хэрхэн дүгнэдэг вэ?
-Бизнесийн түнш, хамтрагч Майк Криегэрийн хамт 2010 оны сүүлээр инстаграм гар утасны үнэгүй аппликейшнийг бүтээсэн. Тухайн үед ухаалаг утас залуусын сонирхлыг татаж эхэлж байлаа. Эргэн тойронд утсаа шагайсан хүмүүс холхилдож, цаг л гарвал зураг дарж байгаа нь тод харагдсан. Тийм учраас хамгийн ирээдүйтэй салбар гэж тодорхойлон инстаграм сүлжээг нээхээр зориглосон юм. Ухаалаг утасны камер хэдий сайжирсан ч мэргэжлийн камер, хүчтэй дуранг орлохгүй. Тухайн үед нийгэмд гэрэл зураг авдаг хүн заавал үнэтэй камер, олон линзтэй, өндөр мэдрэмжтэй аппараттай байх ёстой гэсэн ойлголт давамгайлж байсан. Зураг авах дуртай хүмүүс дарсан агшнаа нийтлэх талбар ховор байв. Бидний гол зорилго бол хүн бүр, өдөр тутам хүссэн зургаа ямар нэг цензурт баригдалгүй нийтэлж, бие биетэйгээ гэрэл зургаар харилцах орчныг бүрдүүлэх явдал байлаа. Гэрэл зурагчин хүний хувьд фотошоп программ дээр зураг янзлахад маш их хугацаа зарцуулдагийг мэднэ. Тийм учраас хэрэглэхэд хялбар, энгийн, ямар ч зургийг амь оруулж, өнгө нэмэх фильтрүүдээ зохиосон юм. Аливаа бизнес эхлүүлэхэд тухайн зах зээлээ судлахгүйгээр хол явахгүй. Бид ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниудын бодлого, системд дүгнэлт хийж, гурван сул тал байгааг анзаарсан юм. Нэгдүгээрт хэтэрхий удаан, нэг зураг нийтлэхэд маш их хугацаа зарцуулдаг. Хэрвээ интернэтийн сүлжээ муу бол бараг боломжгүй гэсэн үг. Түүнчлэн зураг нийтлэхэд хэтэрхий олон үйлдэл, тохиргоог сонгодог байлаа. Сүүлийнх нь камерын чанар, өөрөөр хэлбэл зураг янзлах программ нь хэтэрхий хоцрогдсон байсан. Эдгээрийг өөрчилж, хялбар үйлдлээр буюу нэг товчлуураар бүх үйлдлийг гүйцэтгэж, хурдан шуурхай нийтэлдэг болгохыг зорьж ажилласан.
-Гар утасны аппликейшний хөгжлийг шинэ төвшинд гаргаж, жинхэнэ амжилтыг бүтээсэн төсөл болсон гэж бодож байна?
-Баярлалаа. Үнэндээ инстаграм төсөл ийм их амжилт дагуулна гэж төсөөлөөгүй. Аппликейшн сүлжээнд тавингуут эхний өдөр 25 мянган хүн татаж авч, бүртгүүлсэн. Богино хугацаанд маш хурдацтай тархаж, хэрэглэгчдийн тоо огцом өссөн. Одоо сард дунджаар 400 сая хүн шинээр бүртгүүлж байна.
-Та бол инстаграмын ууган хэрэглэгчдийн нэг. Одоо аппликейшнээ ашиглаад таван жил болж байна. Хамгийн анх ямар зураг нийтэлж байсан бэ?
-Анх сүйт бүсгүй Никольтойгоо Мексикт аялж байхдаа идсэн өглөөний цайны зургийг нийтэлж байсан. Тэр зургаа X Pro II фильтрээр янзалж байлаа. Өдгөө инстаграм сүлжээ зүгээр ч нэг зураг хуваалцдаг биш бараа бүтээгдэхүүний зураг байршуулж, зарж борлуулдаг реклам, сурталчилгааны талбар болжээ.
-Мэргэжлийн инстаграмчдад селфи саваа бол багаж нь л гэсэн үг. Та өөрийнхөө зургийг хэр их авдаг вэ. Селфи саваа ашигладаг уу?
-Би нэлээд биерхүү 196 см өндөр, урт гартай болохоор сунадаг савааны оронд гараа ашигладаг. Ер нь селфи саваа бариад явж байгаа хүмүүс янзтай харагддаг. Мөн их ашигтай зүйл гэж бодож байна. Хэн нэгнийг гуйж,
-Та инстаграмаас гадна “Hyperlapse” аппликейшнийг бүтээсэн. Ирээдүйд өөр төлөвлөсөн зүйл бий юу?
-Технологи, шинжлэх ухааны гол төв Цахиурын хөндийд шинэ санаа, амжилтаа удаан хадгалахын тулд ганцхан бүтээлээр хол явахгүй. Шинэ санаа, дэвшилтэт олон технологи байх тусам амжилт бэхэждэг. “Hyperlapse” нь хялбар аргаар гайхалтай бичлэг хийх боломж олгодог. Нэг газар, байршлын зургийг 15 секунд аваад түүнийгээ нийлүүлэн засч янзлаад бичлэг болгодог юм. Мэдээж ирээдүйд бүтээхийг хүссэн олон санаа байна. Нэг бүрчлэн ярьж болохгүй байх. Одоохондоо инстаграмыг илүү сайжруулан, хэрэглэгчдээ алдахгүй байхад голчлон анхаарч байна.
-Сайжруулалт гэхээр хэр зэрэг өөрчлөх бол. Ямар төвшинд хүргэхийг зорьж байна вэ?
-Бүтцээс гадна агуулгаараа хүмүүсийн харилцаа холбоо, мэдээ мэдээлэл авдаг шилдэг сүлжээ болгохыг хүсч байна. Жишээлбэл, дэлхийн хаа нэгтээ хар салхи, байгалийн гамшигт үзэгдэл боллоо гэхэд зураг, мэдээг нь хамгийн түрүүнд инстаграмаас хардаг байгаасай. Түүнчлэн хүмүүс мэдэхгүй, хаалттай соёлыг дэлхийн нөгөө өнцөгт байгаа хэн нэгний хаягаас харж суралцдаг, дэлхийн нийтийг зургаар холбодог болгомоор байна.
-Фэйсбүүк компани инстаграмыг 2012 онд нэг тэрбум доллараар худалдаж авсан. Хэрвээ зараагүй бол өнөөгийн ханш ямар байх байсан бол?
-Таамаглахад хэцүү л дээ. Зарсан учраас өдийг хүртэл өсч дэвшин,амжилтаа хадгалж байж ч болох юм. Бие даасан, тогтвортой, хүчирхэг Фэйсбүүк компанид зарсандаа харамсдаггүй.
-Тэгвэл инстаграм фэйсбүүк-т ямар ашиг, амжилт авч ирэх вэ?
-Харилцаа холбооны хүчир- хэг хоёр сүлжээ нэгдсэнээр инстаграмын хэрэглэгчид фэйсбүүкийг ч мөн идэвхтэй ашиглана. Давхар нийтэлж, удирдах боломжтой учраас хоёуланг нь жигд ашиглаж байгаа юм. Фэйсбүүк компани окулус, ватсапп зэрэг томоохон сүлжээг худалдан авсан нь харилцаа холбооны цөмийг бүтээхийн төлөө байх гэж бодож байна. Компанийн амжилттай байгаа нэг шалтгаан бол зар сурталчилгаанд мөнгө үрдэггүй. Маркетингийн зардлаа хэмнэж тодорхой ашиг хүртдэг. Миний хувьд фэйсбүүк компанийн гол цөм болсон өв хөрөнгө нь инстаграм байх ёстой гэж боддог.
-Зар сурталчилгааны зардлаа хэмнэж, мөн байршуулдаг гэв. Тэгэхээр сурталчилгаанаас хэр их ашиг олж байна вэ?
-Ойролцоогоор зургаан сарын өмнөөс л үр дүн нь мэдэгдсэн. Дөнгөж эхэлж байгаа ч чамлах тоо биш. Илүү их амжилт авч ирнэ гэж найдаж байна. Үр дүнгээ хурдан үзүүлэхдээ гол биш, удаан хадгалахдаа гэж бодож байна.
-Өмнө нь Марк Цукерберг дор хаяж нэг тэрбум хэрэглэгчтэй байх ёстой гэж хэлсэн. Та үүнтэй хэр санал нийлж байна вэ?
-Энэ бол бат бөх, суурьтай болох гэсний хэлбэр. Одоо хүмүүсийн ихээр хэрэглэж, ний- тийн дунд тренд болоод байгаа ватсапп, фэйсбүүк мессэнжэр, инстаграм, фэйсбүүк гэх дөрвөн аппликейшн Фэйсбүүк, компанийн өмч юм. Тэгэхээр тус бүрдээ нэг тэрбум хэрэглэгчтэй байж жинхэнэ тэргүүлэгч компани болно. Энэ дөрвийг цогц хэрэглэж байж, уялдаа холбоо, дэвшлийг нь ойлгоно гэсэн санаа байх.
- Инстаграмын хамгийн том өрсөлдөгч ямар аппликейшн вэ. Сүүлийн үед ик яак, снэпчат зэрэг аппликейшнүүд маш амжилттай байна?
-Би тэр бүр бусад компанийн тухай судлаад байдаггүй. Шулуухан хэлэхэд бидний зорилго бол твиттер, гүүгл компанитай эн зэрэгцэх болохоос снэпчат биш юм. Ер нь телевизийн салбар бол он удаан жил оршин тогтносон хүчтэй суурьтай салбар. Телевизийн салбарт жил бүр тэрбум доллараар хэмжигдэх хөрөнгө эргэлддэг. Тэгэхээр интернэт орчин гэдэг ерөнхий талаасаа телевиз гол өрсөлдөгч юм.
-Инстаграм сүлжээ юүтуб, нэтфликс шиг контент боловсруулах уу?
-Одоогоор төлөвлөгөөнд ийм санаа алга байна. Гэхдээ боловсруулахыг үгүйсгэхгүй.
-Та яагаад “Bots” үйлдлийг инстаграм дээр нэмсэн юм бэ?
-Хүмүүс спам буюу хуурамч, зар сурталчилгааны шинжтэй ашиггүй зүйлд дургүй. Тэгэхээр багахан төлбөр төлж “Bots”-ийг худалдаж аваад спам мейл, нийтлэл хүлээж авахгүй байх боломжтой.
-Жинхэнэ болон хуурамч хаягийг хэрхэн ялгадаг вэ?
-Хуурамч хаяг нээгдэхэд дохио ирдэг юм. “Bots” үүнийг ялгадаг. Дижитал байдлаас гадна дагаж байгаа хүн, дагагчийн тоо, сонирхож байгаа зураг, бичиж байгаа зүйлийг нь ажиглаж ялгаж болно.
-Ихэнх хүн инстаграмыг фэйсбүүк компани эзэмшдэг гэдгийг тэр бүр мэддэггүй юм байна. Энэ сайн зүйл үү, муу юу?
-Хэрвээ мэдэхгүй байгаа бол хэвлэл мэдээллийнхэн муу ажилласан гэсэн үг. Энэ бол маш том худалдан авалт байсан. Минийхээр бол мэддэггүй хүнээс мэддэг нь илүү олон гэж бодож байна.
А.Даваахүү

Сэтгэгдэл (4)
NCcJxLqlsdBqY (188.143.232.43)
DbUogD http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
gJBeqTaLA (188.143.232.43)
FqOIDI http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
EKYluXKufSSctXZwn (188.143.232.21)
h6kIkw http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com
XloVAlwAApQgpN (188.143.232.43)
qnxo3z http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com