“Роснефть”-ийн хувьцааг Хятадад худалдана
- 2016-06-22
- Дэлхий
- 0

ОХУ-ын Төрийн өмчит “Роснефть” компанийн хувьцааны 19.5 хувийг Хятадын талд худалдахаар хоёр улсын Засгийн газар хэлэлцэж байгаа аж. Москвагийн тал хувьцаагаа 700 тэрбум рубль буюу 11 тэрбум ам.доллараар худалдах сонирхолтой юм байна. Энэ талаар ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюков өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийжээ. Тэрбээр “Бид хувьцаагаа зөвхөн Хятад гэлтгүй Энэтхэг зэрэг оронд зарж болох юм. Яг тэдээр зарна гэсэн тодорхой ханш хэлэхэд арай эрт байна” гэлээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Д.Песков “Бид боломжтой хувилбарыг эрэлхийлж байгаа” гэжээ. “Роснефть” нь газрын тос олборлолтоороо дэлхийд тэргүүлдэг 20 компанийн нэг юм. “Роснефть” хоногт олборлох баррель газрын тосны хэмжээгээрээ АНУ-ын “ExxonMobil” компаниас хэд дахин илүү ажээ.

Сэтгэгдэл (0)