Шинэ Зеландад агаарын бөмбөлөг дэлбэрч, 11 хүн амиа алдав

Өнөө өглөө Шинэ Зеландад агаарын бөмбөлөг дэлбэрч нисгэгч болон зорчигчид нийлсэн 11 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Өнөө өглөө Шинэ Зеландад агаарын бөмбөлөг дэлбэрч нисгэгч болон зорчигчид нийлсэн 11 хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна. Ослоос нэг ч хүнийг аварч чадаагүй бөгөөд тус хэрэг зүүн хойд Веллингтон мужийн хот Картертоны ойролцоо болсон ажээ. Ослын газрын ойролцоо байсан гэрчүүдийн хэлж байгаагаар бөмбөлөг дээрээс гал гэнэт авалзаж эхэлсэн бөгөөд улмаар цог, оч нь доош унаж эхэлсэн гэсэн байна. Одоогийн байдлаар гал юунаас үүдэн гарсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд хэргийн газрын ойролцоо оршин суудаг нэгэн иргэн бөмбөлөг цахилгааны утастай шүргэлцэж, улмаар дэлбэрэхийг харсан хэмээн мэдүүлжээ. Бөмбөлөг дэлбэрэх болсон шалтгааныг цаг ууртай холбон тайлбарлах үндэслэлгүй бөгөөд өнөө өглөө цаг агаар бөмбөлөг хөөргөхөд тохиромжтой тогтуун, сайхан байсан гэнэ. Хэргийг шалгах ажил ид дундаа өрнөж байна. 


UNEN.mn сайтын сэтгүүлч,орчуулагч О.Удвал 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Монголын Агаарын бөмбөлөгийн холбоо (202.55.191.57)

    2012-05-10

    Агаарын бөмбөлөгтэй холбоотой муу мэдээг нийтэлсэнд гүнээ харамсаж байнаУг нь Монголд энэ спортыг хөгжүүлэхийн төлөө сэтгэл зүрхээ зориулж явсан юмБаахан хүмүүсийн зүрх зоригийг мохоосон энэхүү мэдээлэл агаарын бөмбөлөгөөс жийрхэх сэтгэгдлийг төрүүлэв бололтойГэвч агаарын бөмбөлөгийн спортыг монголд хөгжүүлэх гэсэн бидний хэсэг нөхдийн зүрх зориг мохохгүйшантрахгүй

  • uro (180.149.74.60)

    2012-01-07

    ee burhan mini bi uug n iim bumbulgund suuuhiig maash ih husdeg joohn aichihlaa

  • Зөв бичээч (202.179.20.167)

    2012-01-07

    Авалзаж гэж хаанах үг вэ