Б.Обама “LinkedIn”-ий тусламжтай ажил хайна

 

        АНУ-ын Төрийн тэргүүн Барак Обама ирэх оны нэгдүгээр сард Ерөнхийлөгчийн ажлаа хүлээлгэн өгөх билээ. Тэрбээр “Цагаан ордныг орхисныхоо дараа “LinkedIn” нийгмийн сүлжээний тусламжтайгаар ажил хайна” хэмээн хошигножээ. Б.Обама Вашингтонд болсон бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтын бага хурал дээр ийнхүү хэлсэн байна. “Долоон сарын дараа би ажилгүйдлийн албанд бүртгүүлнэ. Мөн “LinkedIn” ашиглаж хуульчийн ажил хайх болно” гэжээ. Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн хоёрдугаар сард “LinkedIn сүлжээнд бүртгүүлсэн байна. Тэрбээр энэхүү сүлжээн дэх хаягтаа оюутан байхдаа зайрмагийн дэлгүүрт худалдагчаар ажилласан тухайгаа бичжээ. “LinkedIn” нийгмийн сүлжээ нь Калифорнид 2003 онд байгуулагдсан аж.

 

А.Даваахүү

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)