Удаан идвэл хурдан турна
- 2012-01-07
- Эрүүл мэнд
- 0
Хоол тэжээл судлалын профессор Катлиин Мелансоноор удирдуулсан Роде
Айландын Их Сургуулийн судалгааны багийнхан эрэгтэй хүмүүс
эмэгтэйчүүдийг бодвол

Хоол тэжээл судлалын профессор Катлиин Мелансоноор удирдуулсан Роде Айландын Их Сургуулийн судалгааны багийнхан эрэгтэй хүмүүс эмэгтэйчүүдийг бодвол илүү хурдан иддэг мөн тарган хүмүүс туранхай хүмүүсийг бодвол илүү хурдан иддэг болохыг тогтоосон хоёр шинэ судалгаагаа хүмүүст танилцуулсан байна.
Тэд хэт хурдан идэх нь таргалах гол эх үүсвэр гэдгийг баталсан бөгөөд хурдан иддэг хүмүүс нэг минутанд 88 грам, дундаж хурдтай иддэг хүмүүс 70 грам, харин удаан иддэг хүмүүс 55 грам хоол иддэг болохыг судалгааны үр дүнд нарийвчлан гаргажээ. Түүнчлэн, судалгааны явцдаа эрдэмтэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооллох хэмжээн дээр хүртэл хүйсийн ялгаатай байдал ажиглагддаг болохыг нотолсон байна.
Өдрийн хоолоо идэх үедээ эрэгтэй хүн нэг минутанд 80 калори илчлэгийг авдаг бол эмэгтэй хүн 52 калори илчлэгийг тогтмол авдаг гэсэн сонирхолтой үр дүнг үзүүлсэн байна. Цаашилбал, хүний хооллох хэмжээ, биеийн жин хоёр нягт уялдаатай болохыг олж мэдсэн бөгөөд биеийн жин ихтэй хүмүүс биеийн жин багатай хүмүүсийг бодвол хурдан иддэг болох нь тогтоогджээ. Хурдан идэхийнхээ хэрээр хүмүүс их энерги зарцуулдаг бөгөөд тэрнээсээ үүдэн амархан өлсч, сульдан, дахин идэх замаар хэт их жинтэй болдог гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Судалгааны багийнхан хүмүүсийн хооллох хэмжээ, таргалалтын түвшин хоорондын уялдаа холбоог цаашид нарийн судлахаар төлөвлөөд байгаа бөгөөд хүмүүст удаан идэх нь биед шаардлагатай илчлэгийн хэмжээгээ тогтмол авч, биеийн жингээ зохистой хэмжээнд нь барихад тустайг зөвлөж байна.

UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)