Хятадын ЭСЯ Италийн удирдлагуудад шаардлага хүргүүллээ
- 2012-01-09
- Дэлхий
- 0
Хятад улсын иргэн өөрийн бяцхан охины хамтаар Италийн нийслэл Ромд халдлагат өртөж амиа алдсан хэрэгтэй холбогдуулан, Хятадын Элчин Сайдын Яам Италийн удирдлагуудын өөрийн орны оршин суугчдын аюулгүй байдалд анхаарахыг шаардаж, байр сууриа илэрхийлсэн байна.

Хятадын иргэн, 31 настай Зоу Зэнг болон түүний 9 сартай охин лхагва гарагт амиа алдсан тухай Италийн АНСА мэдээллийн агентлаг мэдээлж байсан билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг охинтойгоо гэр лүүгээ харьж явах үед нь хоёр хулгайч 5000 евро нэхэн дарамталж, улмаар шаардлагыг нь биелүүлээгүй учраас охины толгой болон эцгийнх нь зүрхэн тушаа тус тус буудаж, амь насыг нь бүрэлгэсэн байна.
Ром дахь Хятадын Элчин Сайдын Яам тус хэргийг сонсоод ихэд гайхаж, цочирдсон гэдгээ илэрхийлсэн бөгөөд цаашид ийм хэргийг даамжруулахгүйн тулд шаардлагатай арга хэмжээг авахаа мэдэгдсэн байна.Түүнчлэн алуурчдын зэрлэг авир, хэрцгий үйлдлийг буруушааж байгаагаа мэдэгдээд, Элчин Сайдын Яамны зүгээс Италийн удирдлагуудад хандан алуурчдыг нэн даруй илрүүлж, хуулийн өмнө хариуцлага хүлээлгэхийг шаардсан мэдэгдлээ өргөн барьжээ.
Элчин Сайдын Яам “Тус хэрэг явдал Итали дахь Хятадын оршин суугчдын аюулгүй байдлыг сахин хамгаалах асуудалд өндөр ач холбогдол өгөх зайлшгүй шаардлага бий болоод байгааг харууллаа” хэмээн цохон тэмдэглэсэн байна.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)