Мушарраф Пакистанд буцаж ирэхээр шийджээ
- 2012-01-09
- Дэлхий
- 0
Пакистаны Ерөнхийлөгч асан Первез Мушарраф өчигдөр хийсэн мэдэгдэлдээ
түүнийг баривчлах эсэхийг үл хамааран, энэ сарын сүүлээр эх нутагтаа
буцан ирэхээр болсноо мэдэгдсэн байна. Улсын өмнө хэсэгт орших Карачи
хотоос тэрбээр олон мянган дэмжигчиддээ хандан, “Тун удахгүй Пакистандаа
очно” хэмээн ярьсан дүрс бичлэгээ ийнхүү илгээжээ.

“Намайг чиглэсэн халдлага дайралт ихээр ирж байгаа ч, би юунаас ч айхгүй байна. Би энэ сарын 27-30-ны хооронд эх орондоо ирнэ” тэрээр амласан байна. Пакистаны албаны хүмүүсийн хэлж байгаагаар, Мушаррафыг 2007 онд болсон Ерөнхий Сайд асан Беназир Бхуттогийн аллагат буруутган ирсэн даруйд нь баривчлах нь тодорхой болоод байгаа бөгөөд хүн амины хэргийн яллагч Чаудри Зулфигар “Али Равалфиндигийн шүүх Мушаррафыг хэргийг хэлэлцэж, тус аллагын хэрэгт хамсаатнаар оролцсон нь баттай болох аваас дээд шүүхийн тушаалыг үл хайхран ял онооно” гэдгээ мэдэгджээ.
Мушаррафын өмгөөлөгч Чаудрай Файсал түүний эсрэг тус сүрдүүлэг улс төрийн явуулгын чанартай, хууль ёсонд нийцэхгүй зүйл хэмээн тэдний эсрэг байр сууриа илэрхийлсээр байгаа бөгөөд түүнийг Пакистанд ирсэн даруйд нь баривчлах магадлалтай болоод байгааг ч мөн хэлсэн байна.
Ирэх жил Пакистанд Ерөнхийлөгчийн сонгууль болохоор товлогдоод байгаа бөгөөд тус сонгуульд Мушарраф ч хүч үзэхээр шийдээд байгаа гэнэ. Тэрээр ням гарагт хийсэн тус мэдэгдэлдээ “нүхээ малтан”, сонгуулийн ухуулгаа ч мөн хийгээд авсан байна. Тэрээр Пакистаны ард иргэдэд хандан, “Бусад улс төрчид улс орныг авч явах үйл хэргээ хариуцлагатайгаар гүйцэтгэж чадахгүй байгаа. Харин би 100% гүйцэтгэж чадаж байсан” хэмээн цохон тэмдэглээд, “Хэрвээ би ял авах юм бол улс орны хэмжээнд асуудал мандана. Өнөөдөр бидэнд өөрчлөлт, шинэчлэлтийн давалгаанд нэгдэх эсвэл өнөөдрийг хүртэл бухимдсаар ирсэнтэйгээ дахин нүүр тулах эсэхээ шийдэх, сонголт хийх цаг ирээд байна. Би улс орондоо эдийн засгийн хувьсгалыг авчирч, зэвсэгт хүчнээ бэхжүүлж ажиллаж, өөрийн байр сууриа эргүүлэн олж чадна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн нэмж хэлжээ.
UNEN.mn сайтын сэтгүүлч, орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)