Аварга том биетэй ээж болох Сузанни Эман
- 2012-01-10
- Эрүүл мэнд
- 0
Аварга том биетэй ээж болох Сузанни Эман өдөрт 20,000 калорийн илчлэгтэй
хоол идсээр бүхий л цаг үеийн туршид хамгийн тарган эмэгтэй болоход
хүрсэн юм.
Аварга том биетэй ээж болох Сузанни Эман өдөрт 20,000 калорийн илчлэгтэй хоол идсээр бүхий л цаг үеийн туршид хамгийн тарган эмэгтэй болоход хүрсэн юм.Тэрээр 330 кг-аас 711 кг жинтэй болсон байна.
Гайхалтай нь, түүний биеийн хэлбэр зарим залууст таалагддаг төдийгүй тэрээр super-size вэб сайтуудад зургаа авахуулдаг байжээ. Одоо 32 настай Сузанни хэлэхдээ:
Би үнэхээр том биетэй болсон, үүнээсээ би сайн сайхныг мэдэрдэг, би өөртөө итгэлтэй бас секси гэдгээ мэдэрдэг гэжээ.
“ Хоёр жилийн өмнө би 222 кг жин хаясан нь ихээхэн эрчүүдийн анхаарлыг татах болсон. Энэ нь надад сайхнаар мэдрэгдэж байсан. Миний зорилго бол жилийн сүүлч болоход 361 кг жинтэй болох. Би 41 эсвэл 42 насандаа 730 кг жинтэй байх хэрэгтэй.
Сузанни нь АНУ-ын Aризона мужийн Каса Грэндид байдаг бөгөөд тэрээр сар бүр дэлгүүр рүү хүнс цуглуулахаар явахдаа зургаан том сагсыг хоол хүнсний зүйлээр дүүргэхдээ найман цагийг зарцуулдаг аж.
Түүний хүү Gabriel 16 настай, охин Brendin 12 настай хэвийн хоолны дэглэмтэй. Сузанни сайн сайхныг мэдрэхээс гадна өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавихыг ихээхэн хичээдэг.



“Би 7 хоногт нэг удаа цусны даралтаа үзүүлдэг, мөн цусан дахь сахарын хэмжээгээ шалгадаг.”
Хэрэв ямар нэг өөрчлөлт ажиглагдвал, би эмчдээ ханддаг. Гэвч миний бие одоохондоо аюултай үед хараахан очоогүй л байна.
Түүний эмч Patrick Flite сануулж хэлэхдээ: “Тэр амьдралдаа юу ч болж мэдэх нөхцөл байдалд байна. Гэвч тэр өөрийн шиийдвэрүүдийг гаргах чадвартай ба би түүнээс ямар нэг сэтгэцийн асуудал болон санаа зовоосон зүйл олж хардаггүй” гэжээ.

Brendin болон Gabriel -ийн хамт
Мэдээллийн эх сурвалж www.emch.mn
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (5)
sexy (202.179.23.142)
ene arai bisheeingej amidrah utga alga shuu deearaich dee hun amidrahiin tuld iddeg bolohoos idehiin tuld amidarch bolohgui sh dee
hynagch (202.179.10.70)
yanaa bi bsan bol bosohgui ee
tttttt (202.179.16.216)
eeeee yaaaana ve
yanaa (202.131.242.235)
PA bazarwaani
(202.179.16.216)
ha ha