Жорж Клүүни: Худлаа ярих шаардлага байнга гардаг

Холливуудын од, жүжигчин Жорж Клүүнид худлаа ярих шаардлага байнга тулгардаг гэнэ. Тэрээр femalefirst.co.uk сайтад өгсөн ярилцлагандаа “Түүний амьдралын хамгийн том айдсуудын нэг хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлэх вий гэхээс айдаг явдал
Холливуудын од, жүжигчин Жорж Клүүнид худлаа ярих шаардлага байнга тулгардаг гэнэ. Тэрээр femalefirst.co.uk сайтад өгсөн ярилцлагандаа “Түүний амьдралын хамгийн том айдсуудын нэг хүмүүсийн сэтгэлийг эмзэглүүлэх вий гэхээс айдаг явдал хэмээгээд, сэтгэлд нь ямар нэгэн юм таагүй санагдаж, хэлмээр санагдсан ч, сэтгэлийг нь эмзэглүүлж, эвгүй байдалд оруулахгүйн тулд үргэлж худлаа ярьдаг хэмээн нуулгүй ярьсан байна.
Өмнөх амрагуудаараа Элизабетта Каналис болон Британий телевизийн од Лиза Сновдон нарыг сонгож, дотно харилцаа үүсгэн, хайр дурлалын баланд умбаж явсан жүжигчин эр тэрээр шинэхэн хайртаараа Америкийн жүжигчин , загвар өмсөгч Стэси Кэйблерийг сонгон болзож байгаа гэнэ.
50 настай кино жүжигчин эрээс “Таныг ямар зан чанар тань хамгийн ихээр харамсахад хүргэдэг вэ?” хэмээн асуусан сэтгүүлчийн асуултанд “Шүүмжлэлтэй зүйлд хандах хандлага маань” хэмээн тэрээр мөн “Ванити Фэйр”сэтгүүлд мөн ярьсан байна.


UNEN.mn сайтын орчуулагч, сэтгүүлч О.Удвал






 
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)