Мубаракын ялыг хүчингүй болгохыг хүсэв
- 2012-01-10
- Дэлхий
- 0
ОХУ-ын Гадаад Харилцааны яам Египетийн экс Ерөнхийлөгч Хосни Мубаракт
цаазын ял оноохыг буруушаан ялыг хүчингүй болгохыг тус улсын өнөөгийн
эрх баригчдаас хүссэн байна.

Экс Ерөнхийлөгч, түүний хоёр хүү болон хууль сахиулах байгууллагуудын өмнөх дарга нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч долоо хоногт эхэлсэн бөгөөд прокурорууд удирдагч асан Мубаракт цаазаар авах ял оноохыг шаарджээ.
Өдгөө 83 настай Хосни Мубаракийн биеийн байдал тун муу байгаа бөгөөд түүнийг өнгөрөгч 2011 оны хоёрдугаар сард эхэлсэн жагсаалыг дарахын тулд хүч хэрэглэн олон хүний аминд хүрсэн хэмээн буруутгаж байгаа юм. Прокуроруудын хэлж буйгаар Х.Мубаракыг огцрохыг шаардсан олон нийтийн эсэргүүцлийн жагсаалын үеэр 850 орчим хүн амь үрэгдэж, олон мянган хүн шархадсан байна.
Э.Төгсөө
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)