БНСУ-ын ерөнхийлөгч Хятадтай сэм хэлэлцэв

Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак өнөөдөр Хятад улсад албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирлээ.
Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Ли Мен Бак өнөөдөр Хятад улсад албан ёсны айлчлалаар хүрэлцэн ирлээ. Айлчлалын хүрээнд Хойд Солонгост төр засгийн удирдлага солигдож, шилжиж байгаа асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Тус улсын тэргүүн, Хятад улсын дарга Ху Жиньтаотой Солонгосын хойгийн тогтвортой байдлын асуудлыг хөндөж, хоёр талын хэлхээ холбоог гүнзгийрүүлэх асуудлыг бас хэлэлцэнэ гэж Өмнөд Солонгосын түшмэдүүд мэдээлсэн юм. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ир өнгөрсөн сард нас барснаас хойш Ли Мен Бак анх удаагаа Хятад улсад айлчилж байна гэж ВВС агентлаг мэдээллээ.

Тус бүс нутаг дахь Хойд Солонгосын гол холбоотон Хятад улс, Ким Чен Ирийн залгамжлагч, түүний хүү Ким Чен Уныг дэмжсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт Америкийн өндөр албан тушаалын дипломатч, Хойд Солонгосын шинэ удирдлагыг ямар нэгэн дайсагнасан ажиллагаа явуулахгүй байлгахад туслахыг Бээжингээс гуйж байсан юм.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)