Хойд Солонгос хоригдлууддаа өршөөл үзүүлэхээр болжээ

Хойд Солонгос өмнөх удирдагчдынхаа гэгээн дурсгалд зориулж, шоронгийн хоригдлууддаа өршөөл үзүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдсэн байна.
Хойд Солонгос өмнөх удирдагчдынхаа гэгээн дурсгалд зориулж, шоронгийн хоригдлууддаа өршөөл үзүүлэхээр болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. Төрийн мэдээллийн агентлагийн мэдээлж байгаагаар, өршөөлийг энэ хоёрдугаар сарын нэгнээс эхлэн үзүүлж эхлэх ажээ.
Ямар ял шийтгэл хүлээсэн, хэдэн хүн тус өршөөлд хамрагдах нь тодорхойгүй байгаа бөгөөд Эмнести Интернэйшнл олон улсын төрийн бус байгууллагын гаргасан судалгаагаар 200,000 гаруй хүн тус улсын “улс төрийн” тодотголтой шоронд хоригдож байгаа аж.
Тус өршөөл нь Ерөнхийлөгч асан Ким Ил Сунг болон Ким Жон Илийн “өгөөмөр”, “ээлтэй”, “ард олондоо элэгтэй” улс төрийн томоохон зүтгэлтнүүд байсныг илтгэж байгаа гэнэ.
Энэ жил Ким Жон Илийн мэндэлсний 70 насны ой, эцгийнх нь мэндэлсний 100 насны ой тохиож байгаа ажээ.


UNEN.mn сайтын орчуулагч, сэтгүүлч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)