Б.Мөнгөнтуяа сэтгэл санаа, эрүүл мэндийн хохиролдоо төрөөс 38 сая төгрөг нэхэмжилжээ
- 2016-09-16
- Нийтлэл
- 0

“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэрийдлээр улсад онц их хэмжээний хохирол учруулсан Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх, “Эм Жи Эл Эс Би” компанийн захирал Н.Даваахүү, тус компанийн ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяа нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүх өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцсэн билээ. Шүүхээс Л.Гансүхийн төрийн албан тушаал хаших эрхийг дөрвөн жилээр хасч 3.6 жил хорих ял, Н.Даваахүүг төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасч 15 сая 360 мянган төгрөгөөр торгохоос гадна улсад учруулсан хохирол болох нэг тэрбум 132 сая 297 мянган төгрөгийг Л.Гансүхтэй хувь тэнцүүлэн барагдуулах шийдвэр гарч ерөнхий нягтлан бодогч Б.Мөнгөнтуяаг цагаатгасан юм. Харин иргэн Б.Мөнгөнтуяа дөрвөн сарын дараа буюу өнгөрсөн тавдугаар сард төрийн байгууллагыг шүүхэд өгч, сэтгэл санаа, эрүүл мэндийнхээ төлбөрт 38 сая төгрөг нэхэмжилсэн байна.
Б.Мөнгөнтуяагийн хувьд шүүхээс түүнийг цагаатгасан учраас төрийг шүүхэд өгч хохирлоо нэхэмжлэх эрхтэй. Энэ дагуу тэрбээр хууль бусаар эрүүгийн хэрэг үүсгэсэн, үндэслэлгүйгээр зургаан сар хорьсон, хэвлэлээр нэр төрийг нь гутаан доромжилсон, сургууль завсардсан, эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон гэдэг үндэслэлээр төрийг шүүхэд өгчээ. Төр гэдэг эзэн биегүй. Гэвч төрийг төлөөлж буй хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч алдаа гаргасан тохиолдолд төр өмнөөс нь уучлал хүсч хохирлыг барагдуулж байна гэсэн үг юм.
ХОХИРЛЫН ХЭМЖЭЭГ ШҮҮГЧ ҮЗЭМЖЭЭРЭЭ ТОГТООДОГ
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр зүйлд “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах” гэж заасан байдаг. Тодруулбал, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэрэг нь нотлогдохгүйгээс хэрэгсэхгүй болсон, шүүх цагаатгасан тохиолдолд хохирлоо нөхөн төлүүлэх эрх үүсдэг гэсэн үг юм. Иргэн сэтгэл санаа, эрүүл мэнд, эд хөрөнгөөр хохирсноо мөнгөн дүнгээр тооцон шүүхээс нэхэмжилдэг ч хохирлыг тооцож үнэлэх аргачлал манайд байхгүйгээс тухайн шүүгчийн үзэмжээс шалтгаалдаг болоод байна. Тухайлбал,
МХЕГ-ын Санхүүгийн хяналтын улсын байцаагч асан О-г “Цэвэр агаар” сангийн албан тушаалтнуудын хэрэгт холбогдуулан 33 хоног цагдан хорьжээ. Эцэст нь түүний холбогдолгүйг шүүхээс тогтоон хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. О нь сэтгэл санааны хохиролдоо 50 сая, өмгөөллийн хөлс 15 сая гээд нийт 66 сая төгрөгийг төрөөс нэхэмжилсэн ч шүүхээс 21 саяар тогтоож өгчээ.
Хэнтий аймгийн харьяат Т-г тус аймгийн цагдаагийн байгууллагаас найман настай охиныг хүчирхийлсэн хэрэгт буруутган олон хоногоор цагдан хорьжээ. Шүүхээс Т-г буруугүйг тогтоосны дараа тэрбээр нэр төрөө сэргээлгэхээс гадна сэтгэл санааны хохиролд төрөөс 36 сая төгрөг нэхэмжилсэн байна. Харин шүүхээс 14 саяар тогтоосон байдаг.
-Сэтгэл санааны хохиролд төрөөс хамгийн их мөнгө нэхэмжилсэн нь Сөрөх тагнуулын газрын дарга асан В.Нямханд юм. Түүнийг ТЕГ-аас улсын нууц задруулсан гэх онц ноцтой хэрэгт буруутган 2011 оноос шалган хорих анги дамжуулан хорьсон байдаг. Харин 2013 онд В.Нямхандыг цагаатгасан тогтоол шүүхээс гарснаар тэрбээр эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол гэж төрөөс 200 сая төгрөг нэхэмжилсэн байдаг.
-Иргэн Р-ийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч болоод прокурорууд хулгайн хэрэгт шалгахдаа дуртай үедээ хорьж цагдан, буруу зөрүү шийдвэр гарган хохироосон байдаг. Хэргийг аймгийн шүүхийн шүүгчид хэлэлцэн хэрэгсэхгүй болгосны дараа Р эд хөрөнгө, эрүүл мэндийн хохиролдоо төрөөс 38 сая 900 мянган төгрөг нэхэмжилсэн ч шүүх ердөө 4,5 саяар тогтоосон байдаг. Энэ нь ажилгүй байсан хугацааны цалин болоод өмгөөллийнх нь хөлс аж.
ИРГЭНИЙ ГОМДЛЫГ 60 ХОНОГТ ХЭЛЭЛЦЭХ УЧИРТАЙ. ГЭВЧ...
Шүүгчид салбарынх нь буюу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн хохирлыг тухайн иргэнд тогтоож өгөхдөө хойрго ханддаг ба ялангуяа сэтгэл санааны хохирлыг бараг тооцдоггүй байна. Манай хуулийн бас нэгэн гажиг энэ. Тодруулбал, олон сараар үндэслэлгүйгээр цагдан хорьсон тохиолдолд хүн сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирдог. Гэтэл шүүх үүнийгээ батал гэдэг шаардлага тавьдаг. Харин тухайн хүн ял шийтгүүлсний улмаас галзуурсан эсвэл сэтгэцийн өөрчлөлттэй болсон тохиолдолд сэтгэл санаагаар хохирсон гэж үзэн нэхэмжилсэн хохирлыг олгодог гаж тогтолцоотой. Шүүх тухайн иргэний ирүүлсэн гомдлыг 60 хоногт багтаан хэлэлцэх учиртай. Гэвч Б.Мөнгөнтуул Баянгол дүүргийн шүүхэд гомдлоо гаргаад хуульд зааснаас хоёр дахин их хугацаа өнгөрсөн ч гомдлыг нь авч хэлэлцэхгүй байгаад бухимдалтай байгаагаа дуулгасан юм.
У.Мичид
Монголын үнэн

Сэтгэгдэл (18)
зочин (202.9.44.249)
хэрэг тохсон тэр шүүгч, прокурор, мөрдөн байцаагчаас нь гаргуулах хэрэгтэй
(65.49.68.195)
urshuuguud bahd zugeer bahgui bol hergiin dahij zadlaad yaliin ugchimuur yum doo
(202.55.191.130)
ТÑÑ Ñ Ð°Ð¼Ð°Ð°Ñан ÐанÑÒ¯Ñ ÑÑÑÑÑ Ð°Ð²
zochin (182.160.1.89)
Setgel sanaanii hohiroliig iim baga munguur unelj bolohgui, setgel sanaanaas uudelteigeer bie erhten muuddag, tuunii ur dagavar hojim ilerne, tiimees undur une nehemjleh heregtei,
(182.160.34.188)
Ene hunii zov harin ch bgaa mongo nehemjilsen baina. Setgel sanaa, tsag hugatsaag yu ch nohoj chadahgui. 6 sar horigdsoniihoo orond, gertee huuhdee haraad zugeer suuhad l ene hund jargal sh dee.
zochin (43.242.243.145)
38 saya baihdaa yadgiin, naadah chin yuch bish bna. 38 terbumiig neh tegeed naad shuuh prokuroruud chin ajlaa meddeg bolno. ter munguu nnad shuugch naraar tuluul
zochin (43.242.243.145)
38 saya baihdaa yadgiin, naadah chin yuch bish bna. 38 terbumiig neh tegeed naad shuuh prokuroruud chin ajlaa meddeg bolno. ter munguu nnad shuugch naraar tuluul
монгол (203.91.117.8)
Ñ ÑÐ¼Ð´Ñ Ð°Ð°Ð½ Ñ Ò¯Ò¯Ñ Ñн байнаа
(202.131.238.98)
Ñ Ñн Ó©Ð³Ó©Ñ Ò¯Ò¯? Ñ ÑÑÑв Ó©Ð³Ó©Ñ Ó©Ó©Ñ Ð±Ð¾Ð»Ð±Ð¾Ð» ÐлбÑгдÑож ÐүндÑндÑож 2 Ñ Ð³Ð°ÑгÑÑлааÑай
(24.14.168.146)
37 onoos ch dutahgui helmegdej magadgui ard tumen min bolgoomjtoi sonor sergeg baigaarai
(24.14.168.146)
37 onoos ch dutahgui helmegdej magadgui ard tumen min bolgoomjtoi sonor sergeg baigaarai
(202.21.100.138)
Хүн Ó©Ó©ÑÐ¸Ð¹Ð½Ñ Ó©Ó© ÑÑÑÑг мÑдүүлÑг Ó©Ð³Ó©Ñ ÑÑгүйг Ð¶Ð¸Ð½Ñ ÑÐ½Ñ Ñ Ð°ÑÑÑлÑандаа ÑÐ½Ñ Ð±Ò¯Ñгүй. ÐоловÑÑол ÑайÑай залÑÑ ÑÑÑ ÑÑÑÑн Ñ Ð°ÑагдÑан ÑÒ¯Ò¯. Ð¥ÑлÑÑÑÑ Ñ Ò¯Ð½ Ñ Ð¾ÑÑдоггүйг Ñ Ð±Ð°Ñ Ñ ÑÑÐ»Ð¸Ð¹Ð½Ñ Ð°Ð½ Ñ Ð°ÑÑÑлÑан Ñайн Ñ Ò¯Ð½ Ñайн үйл дагÑÑлдаг ÑÒ¯Ò¯. Ðлон ÑүмÑн ÑÓ©Ñдөө бага Ñ Ð³ÑÑÑн иÑгÑÑ ÑÑÑгÑл өгÑөн Ñом Ð°Ñ Ñ Ð¾Ð»Ð±Ð¾Ð³Ð´Ð¾Ð»Ñой үйл Ñвдал болÑон доо...
зоÑиÑн (203.91.118.180)
ÐÐ°Ñ Ð·Ó©Ð² Ñ Ò¯Ð½Ð¸Ð¹Ð³ Ñ ÑлмÑгдүүлж Ñд Ñ Ó©Ñөнгө, ÑÑÑгÑл ÑÐ°Ð½Ð°Ð°Ð³Ð°Ð°Ñ Ð½Ñ Ñ Ð¾Ñ Ð¸ÑооÑон ÑлÑÑÑд Ñ Ð¾Ñ Ð¸ÑолÑг баÑагдÑÑÐ»Ð°Ñ Ð» ÑÑÑой. Ðанай ÑÒ¯Ò¯Ñ Ð±Ð¾Ð» аÑай дÑндүү Ñ Ð´ÑÑ. ÐÑÑÑдлÑг ÑÑдаÑга ÑÐ¸Ð¹Ð´Ð½Ñ Ð³Ñж Ð±Ð°Ð¹Ñ Ð³Ò¯Ð¹. ТÑгÑÑд Ó©Ð½Ð´Ó©Ñ Ñалин нÑÑ ÑÑн мөÑÑлөө нөлөөнд авÑана.
ÐÑгÑн (49.0.204.201)
ÐÑÑ ÑмжлÑÑ Ð½Ñ ÑүмÑн зөв! ÐÐ½Ñ ÑÑбий Ñ ÑÑÐ»Ñ ÑÒ¯Ò¯Ñ Ð¸Ð¹Ð½ ÑиÑÑемийг Ó©Ó©ÑÑлөөд байгаа гÑÑÑн, Ñал Ñ Ñдлаа ÑдÑ. ÐÑай Ñ ÑÑÑÑÑ Ð¸Ð¹ Ñм болÑнÑг аÑд ÑүмÑн ÑÑÑ ÑигÑÑÑÑÑ Ñ Ð°ÑÑан ÑÒ¯Ò¯ дÑÑ
(43.243.161.7)
6 ÑÐ°Ñ Ñ ÑлмÑгдÑÑж Ñ Ð¾ÑигдÑон гÑж үзÑж байгаа бол 38ÑÐ°Ñ Ð±Ð¸Ñ 380ÑаÑÑг нÑÑ ÑмжлÑÑ Ñ ÑÑÑгÑÑй.
1 (202.21.100.162)
baga mungu nehsen bna sh dee
зоÑин (122.201.19.99)
ÑÐ½Ñ Ð¸Ñ Ð´Ð°ÑÐ°Ð¼Ñ ÑÑÑгÑлийн зовлон Ð¼Ó©Ð½Ð³Ó©Ó©Ñ Ò¯Ð½ÑлÑÑ Ð³Ò¯Ð¹Ð» дÑÑ Ñ Ò¯Ð½Ð´ ÑÐ¸Ð½Ñ Ð½ÑÑ Ñ Ò¯Ð½Ð´ гÑж байдаг 21-зÑÑÐ½Ñ Ñом лÑйваÑÑн Ñ ÑлмÑгдүүлÑÐ»Ñ Ðв нÑгдлийн ÑодоÑголÑой ÐÑÓ©Ð½Ñ Ð¸Ð¹Ð»Ó©Ð³Ñ ÑÒ¯Ò¯Ñ Ð¸Ð¹Ð½ пÑокÑÑÐ¾Ñ Ð°Ð»Ð±Ð°Ð½ ÑÑÐ¾Ð¾Ñ ÑÑÑÐ¸Ð»Ñ Ð³ÑÐ¹Ñ ÑÑÑой
(202.179.17.225)
Хүний ÑÑÑ Ð·Ó©ÑÑÑөн ÑÑл ÑÓ©Ñ ÑÓ©Ð»Ó©Ñ ÑÑÑой