Индонезид хүчтэй газар хөдлөлт боллоо

Өчигдөр Индонезийн баруун хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, цунамийн аюул нүүрлэх дөхсөн тухай тус улсын орон нутгийн удирдлагууд мэдээллээ.
Өчигдөр Индонезийн баруун хэсэгт хүчтэй газар хөдлөлт болж, цунамийн аюул нүүрлэх дөхсөн тухай тус улсын орон нутгийн удирдлагууд мэдээллээ.

 АНУ-ын Газар зүйн судалгааны хүрээлэнгээс мэдээлж байгаагаар, тус улсын нутаг дэвсгэрт буюу далайн эргийн муж Асегаас 260 мил (416 км) зайд 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэний дараа далайн давалгаа түргэсч, улмаар цунамигийн нүүрлэх төлөв ажиглагдаж эхэлсэн хэдий ч, удалгүй байдал намжсан байна. Нутгийн оршин суугчид газар хөдлөх үеэр унтаж байсан бөгөөд ихэд цочирдон, айж сандарцгаажээ. Одоогийн байдлаар газар хөдлөлтөөс үүдэн, учирсан хор хохирлын талаар мэдээлэл байхгүй байна.
Индонезид ойрын хэдэн жилийн туршид хүчтэй газар хөдлөлт болоогүй бөгөөд хамгийн сүүлд 2004 оны 12 сарын 26-нд хүчтэй газар хөдлөлт болж, Энэтхэгийн далайд цунамийн аюул нүүрлэн, нутгийн уугуул 230000 хүн амиа алдаж байсан ажээ.

UNEN.mn сайтын оруулагч, сэтгүүлч О.Удвал



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)