Алан хядагч Брейвикт хэвлэлд хандах эрх олгов
- 2012-01-11
- Дэлхий
- 0
2011 онд Утейяа арал дээр хүмүүсийг олноор нь устгасан Норвегийн алан
хядагч Андерс Брейвикт өнөөдрөөс эхлэн уулзалт хийх зөвшөөрөл олгожээ.
2011 онд Утейяа арал дээр хүмүүсийг олноор нь устгасан Норвегийн алан хядагч Андерс Брейвикт өнөөдрөөс эхлэн уулзалт хийх зөвшөөрөл олгожээ. Түүнчлэн алуурчинд радио сонсож, телевиз үзэн, сонин уншихыг зөвшөөрсөн байна. Түүний өмгөөлөгчдийн мэдээлснээр Брейвикээс яриа авах гэсэн сэтгүүлчдийн тоо улам бүр ихэссээр байгаа гэнэ. “Брейвиктэй уулзахдаа харгалзагч нарын хараа хяналтын дор, шилэн хананы цаанаас зэргэлдээ өрөөнөөс түүнтэй ярилцаж болох юм байна. Харин түүнтэй уулзахыг зоригсодыг маш нарийн нэгжлэг хийж байж оруулана. Энэ нэгжлэгтээ нохой ашиглана” хэмээн Aftenposten хэвлэлийн газарт өгсөн ярилцлагадаа шоронгийн дарга кнут Бьеркейт дурдлаа хэмээн мэдээллийн РБК агентлаг дамжуулав. “Ила” шоронгийн дүрэм ёсоор хоригдогч этгээд долоо хоногт нэг удаа уулзалт хийх зөвшөөрөлтэй байдаг аж.
Брейвикийн өмгөөлөгчид тэдний үйлчлүүлэгч этгээдтэй хувьчилан уулзах гэсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид олон байгаа тухай мэдээлсэн юм. Харин өөрийгөө олон үндэстний соёл болон исламын эсрэг тэмцэгч хэмээн мэдэгдэж байгаа Брейвик хэрэв түүний яриаг ямар нэгэн цензургүй нийтэлвэл ярилцлага өгнө хэмээн “үнэд орж” байна.
Мөн тэрбээр өөрийнх нь бодлоор түүнийг дэмжигчид болон исламыг эсэргүүцэгчид олноор байх магадлал бүхий Их Британи, Франц, Германы сэтгүүлчдэд ярилцлага өгөх сонирхолтой байгаа аж. Түүнчлэн олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээс гадна консерватист үзэлтэй блогч нартай уулзах сонирхолтой байгаагаа алуурчин этгээд илэрхийлсэн байна.
Үүнээс өмнөхөн Норвегийн хэвлэлийн холбооны тэргүүн Пер Эдгар Кокволд сэтгүүлчдийг Брейвиктэй ярилцлага хийх санаагаа орхихыг уриалж байсан юм.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)