Эрүүл мэндийн боловсрол- Насан туршийн боловсрол
- 2016-10-03
- Нийтлэл
- 0
Эрүүл мэнд гэдэг нь эрүүл байх мэдлэгийг эзэмшиж амьдралдаа хэрхэн хэрэгжүүлсний үр дүн гэж ойлгож болох юм. Эрүүл байна гэдэг нь өнөөдөр өвдөх өвчингүй байхыг хэлдэггүй. Эрүүл мэнд бол хүн хөдөлмөрийн өндөр бүтээл гаргах чадвартай, амьдрал буюу аж байдал нь хүрэлцээтэй, сэтгэл санааны амгалан тайван, сайн сайхан байхын чухал хэрэгцээ юм. ДЭМБ “Эрүүл мэнд гэдэг бол зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхын цогц бүрдэл мөн” гэж томъёолсон байдаг. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн асуудлыг зөвхөн бие бялдрын хувьд эрүүл, өвчин эмгэггүй байхаас илүү өргөн хүрээнд цогцоор нь авч үздэг. Олон улсын түвшинд хийсэн нэгэн судалгаагаар, хүний эрүүл мэндийг нөхцөлдүүлдэг хүчин зүйлсийг эерэг болон сөрөг аль ч утгаар нь 100 хувь гэж үзвэл, гадаад орчны хүчин зүйлс 20-25%, удамшлын буюу дотоод хүчин зүйлс 20-25%, эрүүлийг хамгаалахын буюу эмнэлэгийн хүчин зүйлс 10-15%, үлдсэн 50 орчим хувь нь тухайн хүний зан үйл, амьдралын хэв маягаас хамаарна. Эндээс харахад, хүний эрүүл мэндийн асуудалд гадаад орчин, амьдралын хэв маяг буюу бидний ухамсар, мэдлэгээс хамааран өвчин тусахгүй байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж болох хүчин зүйл нь 85-90%-ийг эзлэж байна. Харин өвчин удамших, өвчилсөн хойноо эмнэлэгээс шалтгаалах хүчин зүйл нь дөнгөж 10-15% байна. Тэгэхээр, хэрэв бид хичээвэл 85% өөрсдийгөө эрүүл байлгах боломж бидний гарт байна гэсэн үг юм. Иймд эрүүл мэндийн боловсрол зайлшгүй шаардлагатай бөгөөд насан туршдаа суралцах, эзэмших ёстой боловсрол юм.
Эрүүл мэндийн боловсрол нь ард иргэдэд орчны эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд, нийгмийн эрүүл мэнд, сэтгэл, оюун санаа, бие бялдрын эрүүл мэндийн мэдлэгийг олгож, хувь хүмүүст эрүүл мэндээ хэрхэн дэмжих, хадгалах, засах арга барилд сурах зарчмыг насан туршид нь суулгаж өгдөг боловсрол юм. Аливаа улс орны эрүүл мэндийн салбарын тэргүүлэх чиглэл нь нийгмийн эрүүл мэнд бөгөөд чиг хандлагын хувьд түүхчлэн авч үзвэл арван есдүгээр зууны сүүл үеээс хорьдугаар зууны дунд хүртэл халдварт өвчний хор хөнөөлийг хянах, 1950-1990 онуудад өвчнөөс урьдчилан сэргийлэх замаар эрүүл мэндийг дэмжихэд чиглэгдэж байсан бол өнөө үед эрүүл мэндийн соён гэгээрүүлэх ажил нь тэргүүн зэргийн ач холбогдолтой асуудал болж байна. Эрүүл мэндийн боловсрол олгох үйл хэрэгт төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, компаниуд ялангуяа бүх шатны боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо, үүрэг, хариуцлага чухал юм. Эрүүл мэнд, амьдралын арга ухаанд суралцах боловсролыг эхийн хэвлийд байх цагаас эхлэн эцэг эхээр дамжуулан улмаар сургуулийн өмнөх насанд нь хүүхэд бүрийн түвшинд тохируулан тохирсон агуулгаар сургалтын хөтөлбөрт нь тусгаж өгдөг. Хүүхдийн бие эрүүл, чийрэг байх нь тэднийг идэвхитэй, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай, болгохоос гадна, суралцах, хөгжих нөхцөл бүрддэг. Хүүхдийн бага насандаа эзэмшсэн эрүүл амьдрах дадал хэвшил нь тэдний насан туршид нь хадгалагдан эрүүл мэндэд нь сайнаар нөлөөлж, байгал, нийгэмтэйгээ харьцах зөв харьцааг төлөвшүүлж, өөртөө итгэлтэй, өөдрөг сэтгэлтэй, баяр баясгалантай, дарамтгүй, сэтгэл санааны тайван байдлыг бий болгож өгдөг. Манай улсын хувьд сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд олгогдож байгаа энэхүү мэдлэг нь төдийлөн хангалттай биш байна. Иймээс хүүхэд бүрт цэцэрлэгийн наснаас эхлэн эрүүл мэндийн боловсрол олгох явдал нь хамгийн үр дүнтэй арга болохыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаа энэ үед сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн боловсролын тогтолцоог дахин нэг харна гэдэгт итгэж байна.
1990 оны эхэн үеэс улс орнууд сургуулийн эрүүл мэндийн хөтөлбөрийг “Сургуулийн эрүүл мэндийн үйлчилгээ, сургуулийн эрүүл мэндийн боловсрол, сургуулийн эрүүл мэндийн орчин” гэсэн 3 бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хэрэгжүүлж иржээ. Манай орны хувьд сургуулийн насны хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх ажлыг өсвөр үеийн эмч, сургуулийн эмч гэсэн албан ёсны орон тооны хүмүүс гүйцэтгэдэг гэх боловч ихэнх нь тэтгэвэрт гарсан эмч нар байна. Сургуулиуд хүүхдийн дунд зонхилон тохиолддог өвчнүүдийг оношлох нарийн мэргэжлийн эмч, тоног төхөөрөмжөөр хангагдаагүй, ядаж л шүдний кабинет, шүдний эмч байхгүй байгаа нь амны хөндийн өвчлөл тэр дундаа шүд цоорох өвчин хүүхдүүдийн дунд 90 гаруй хувьтай байна. Сургуулийн эрүүл мэндийн орчин бүрдүүлэхэд хичээлийн байр танхимын тохижилт, халаалт, гэрэлтүүлэг, дотуур байр, хоол, үдийн цай, биеийн тамирын заал, талбай, бие засах газар зэрэг олон асуудлыг шийдвэрлэсэн, хөрөнгө оруулсан гэх боловч зарим хувийн сургуулиудад биеийн тамирын заал ч байхгүй, улсын сургуулиуд нь гадна биеийн тамирын талбайгаа өөр зориулалтаар ашиглах буюу орон сууц баригдсан байх, хүүхдэд ээлтэй гадна, дотно эко ногоон орчин, эрүүл ахуйн орчин төдийлөн бүрдээгүй, тавигдсан стандарт хангагдахгүй байгаа нь харамсалтай. Энэ байдал нь хүүхдийн бие бялдрын хөгжлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэмжих асуудал алдагдахад хүргэж байна. 15-24 насны залуучуудын дунд явуулсан бие бялдрын хөгжлийн үзүүлэлтийн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын бараг 100% (97,9%) “С” буюу түүнээс доош үнэлгээ авсан байна. Боловсрол гэдэг бол маш олон салбарын хамтын үр дүнд бий болдог насан туршиийн амьдралын мэдлэг, дадлыг бий болгодог систем юм. Хүүхэд бүр математикч болох албагүй харин хүүхэд бүр аав, ээж болдог. Биеийн тамирын боловсрол бол амьдралын эрүүл хэв маяг, насан туршийн зөв дадал, хандлагыг төлөвшүүлж бий болгодог юм.
Өнгөрсөн хугацаанд манай улсад эрүүл мэндийн боловсрол олгох чиглэлээр олон ажил хийгдэж тодорхой үр дүнд хүрсэн гэх хэдий ч сургуулийн хичээлийн стандарт, ерөнхий хөтөлбөрт эрүүл мэндийн боловсрол, амьдралын арга ухаанд суралцах хичээл суугдаагүй байна. Хүүхдэд амьдралын ухаан суулгах оюуны өргөө болсон сургуулиудад эрүүл мэндийн боловсрол олгох, амьдрах ухаанд сургах хичээлүүд 2015-оос хавсрага хэлбэрээр явагдах болсон нь энэ чиглэлийн агуулгыг бүрэн эзэмших, амьдрах ур чадварт суралцах дадал суухгүй, боломжгүй болсон байна. Улс орнуудын жишиг дээрээс харахад эрүүл мэнд, амьдралын ухаанд суралцах хичээлүүдийг үндсэн хичээлийн хөтөлбөрт суулгахаас гадна, суургууль өөрсдөө хөтөлбөрөө зохион гаргадаг бөгөөд, суурь хичээл, сонгон суралцах хичээл хэлбэрээр хичээлээс гадуур суралцах боломжийг давхар олгодог. Жишээ нь АНУ-д долоо хоногт доод тал нь 150 минутын эрүүл мэнд, аюулгүй байдал, амьдралын арга ухаанд суралцуулах хичээлүүдийг үндсэн хичээлийн хөтөлбөрт оруулан заадаг байна. Ахлах ангид 3,75 кредитийг жил болгон эрүүл мэндийн хичээл дээр авч байж дипломаа авах эрх нь нээгддэг. Манай хойд хөрш болох ОХУ-д биеийн тамир болон амьдралын аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг олгох хичээлүүдийг үндсэн хөтөлбөрийн заавал орох хичээлүүдийн тоонд оруулдаг байна. Өмнөд хөрш болох БНХАУ-д эрүүл мэндийн хичээл нь 18 цаг заавал орохоор хөтөлбөрт суусан байдаг байна. Хүн амд эрүүл мэндийн боловсролыг бага ангиас эхлэн хүүхдийн нас, түвшинд нь тохируулан тусгайлан бэлдсэн орон тооны багшаар эрүүл мэндийн хичээлийг бүтэн цагаар заах арга хэмжээ авах, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл байх эрмэлзлийг ард иргэдэд төлөвшүүлэхэд албан байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэн бүр оролцох үүрэгтэйг ойлгуулах, бүх шатны боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллахыг уриалах хэрэгтэй байна. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд эрүүл хүн, эрүүл нийгэм цогцлоох үйлсэд оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үгүйсгэж, олсон амжилтаасаа ухарсан олон асуудал гарсан. Багш нараас авсан судалгаанаас харахад Эрүүл мэндийн хичээлийн чадварыг бусад хичээлтэй интеграци байдлаар орох нь уг хичээлийн ач холбогдол, стандарт агуулгыг орхигдуулж байгаагийн дээр багш нарт цаг хугацааны хувьд боломжгүй байна гэсэн нь эрүүл мэндийн боловсролыг цаашид ийм байдлаар үргэлжүүлэн олгох нь боломжгүйг харуулж байна. Иймээс сурагч, өсвөр насныханд зориулсан эрүүл мэндийн боловсролыг багаас нь стандарт хөтөлбөрийн дагуу, сурагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулан системтэй олгох ажлыг хийх зайлшгүй шаардлагатай байгаа бөгөөд өнөөг хүртэл гаргасан учир дутмаг шийдвэрүүдээ дахин нэг харах цаг болсон хэмээн үзэж байна. Эрүүл сурагч илүү амжилттай суралцдаг.
Дээд боловсролын түвшинд эрүүл мэндийн хичээл 1 кредит цагаар нэг улирал мэргэжлийн болон мэргэжлийн бус ангиудад орж байсан боловч одоо сонгон судлах цагаар орж эхэлсэн нь Эрүүхүн бүрт хүртээлтэй байж чадахгүй байгаа бөгөөд оюутнууд төдийлөн сонголтоо хийхгүй байгаа нь ухралтанд хүрсэн гэж үзэж болох юм. Гэтэл оюутнуудын эрүүл мэндийн үзүүлэлтүүд асар доогуур байна. Жишээ нь, энэ оны эхээр дэгдсэн улаан бурхан өвчинд оюутнууд хамгийн ихээр өртсөн нь эрүүл мэндийн мэдлэг, өөрийгөө аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвар, мэдээлэл дутаж байгаагийн тод илрэл болсон.
Дэлхийн олон орны туршлагаас харахад амьдрах ухаанд суурилсан эрүүл мэндийн боловсролыг сургуулиар дамжуулан олгох нь хамгийн оновчтой, зардал багатай арга зам гэдэг нь тодорхой болсон учраас зөвхөн мэдээлэл олгох бус эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, хандлагыг өөрчлөхөд илүү анхаарах болсон. Ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн 25-аас доошгүй хувийг эрүүл мэнд, амьдралын арга ухаанд суралцах хичээлд зориулдаг дэлхий нийтийн практик байна. Эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх нь хүн ардаа өвчилсөн хойно нь эмчилснээс эдийн засгийн асар их хэмнэлттэй, илүү үр дүнтэй учраас сургуулийн хөтөлбөрөөр дамжуулан эрүүл мэндийн боловсрол олгохын чухлыг аль хэдийнээ олон орон хүлээн зөвшөөрсөн байдаг. Хэдий чинээ бага наснаас нь эрүүл мэндийн боловсрол олгож, зөв мэдээллээр хангаж, амьдралын зөв хэв маягт оруулна төдий чинээ чанартай амьдралын эхлэлийг эрт тавьж өгөх юм. Тэгэхлээр эрүүл мэндийн боловсрол нь эрүүл мэндийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх болон хувь хүний, олон нийтийн эрүүл мэндэд ач тустай, амьдрах ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн, мэдээлэл харилцааны зарим хэлбэрт тулгуурласан, суралцах боломжийг олгох гэгээлэг, хүмүүнлэг, ухамсарын өндөр түвшний үйл ажиллагаа юм. Жишээ нь, ерөнхий боловсролын сургуулиудын биеийн тамирын багш нарын мэдлэг, мэргэжлийн чиг хандлагыг олон улсаас тавигдаж байгаа зөвлөмжид нийцүүлэн, биеийн тамир, спортыг өдөр тутмын амьдралын хэрэгцээ болгож эрүүл, бүтээлч, иргэн болж өсөж, хөгжихөд нь чиглүүлэн өөрчлөх хөтөлбөрийг бий болгох хэрэгтэй байна. Ер нь амьдралын явцад буруу хэв маяг, буруу хооллолт, хөдөлгөөний идэвхигүй хэв маягаас хамаарч халдварт бус өвчин залуужиж, нас баралт ихсэж байна. Халдварт бус өвчин нь дэлхий нийтэд чимээгүй цагаан тахал хэлбэрээр тархаж, 15-20 жилийн хугацаанд үргэлжилж өвчинд хүргэдэг тул эрүүл мэндийн боловсролын тогтвортой системийг бий болгосноор энэхүү эрсдлээс 30-100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой нь тогтоогдсон байдаг. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчилсөн хойноо эмнэлэгт хандах биш харин өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэлтийг хийдэг, амьдралын эрүүл хэв маягийг төлөвшүүлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зөвхөн боловсролын системд биш бусад салбар, төрийн бус байгууллагын хамтын ажиллагаанд тулгуурлан, бүх насны иргэдийн идэвхи, санаачлага эрмэлзлэлийг дээшлүүлэх, идэвхижүүлэх шаардлагатай байна.
Манай улсад төдийгүй дэлхий дахинд хүн амын өвчлөлийн байдал өөрчлөгдөж хотжилт, амьдралын хэв маяг буюу хоол тэжээл, хөдөлгөөн, архи, тамхины хэрэглээтэй холбоотой халдварт бус өвчнөөр өвчлөгсдийн тоо асар хурдацтай нэмэгдэж улс орны болон хүний хөгжлийг ухрааж байгаа энэ үед эрүүл мэнд, амьдралын арга ухаанд суралцах, эзэмших асуудалд системтэй хандах шаардлага ихсэж байна. Иймд биеийн тамир спортыг бүх нийтийн үйлс болгож, зөв хооллолт, зохистой хөдөлгөөнийг амьдралын хэв маяг, хэвшил болгож 2013 оны ЗГ-ын “Бүх нийтийн үндэсний биеийн тамирын боловсролыг сайжруулах арга хэмжээний талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын дагуу иргэн бүр албан ажил дээрээ 5-10 минутыг дасгал хөдөлгөөн хийх, алжаалаа тайлах цаг гаргах талаар удирдлагуудад үүрэг болгож байсан туршлагаа сэргээх нь зүйтэй гэж үзэж байна. Өмнөд хөрш болох БНХАУ-д гэхэд л үдийн цайны өмнө заавал 30 минутын хөдөлгөөн хийх, заавал 30 минут унтах цагийг суулгаж өгдөг нь иргэдийн эрүүл мэндийг тэтгээд зогсохгүй, үр бүтээлтэй, эрч хүчтэй байлгахаас гадна ажлын үр дүнд эерэгээр нөлөөлдөг нь амьдралд батлагдаж байна.
Өсвөр хойч үе маань эрүүл саруул байж гэмээн улс орон хөгжиж, даяаршлын эрин үед Монгол үндэстэн хүчирхэгжин бэхжих болно. Тийм болохоор эрүүл мэндийн боловсролын асуудал улс орны тогтвортой хөгжлийн асуудалтай шууд холбоотой, харилцан хамааралтай нэн чухал асуудал юм.
Хүн бүр эрүүл мэндийн мэдлэгтэй байж цаашид өөрийн хариуцлагын түвшинг дээшлүүлж, амьдралынхаа төлөвлөгөөг ухамсартайгаар төлөвлөж Эх орныхоо хөгжлийн бүтээн байгуулалтанд хувь нэмрээ бодитой оруулах боломжтой юм. Иймд манай улсын боловсролын хөтөлбөр, үндэсний стандартыг эргэн харж олон улсын жишигт нийцүүлэх нэн шаардлагатай байна. Иргэн эрүүл бол, айл гэр бүр аз жаргалтай байж улмаар улс орон хөгжин дэвшинэ.
Ж.ЦОЛМОН, АУ-ны доктор, профессор

Сэтгэгдэл (135)
1 (103.57.94.99)
1
1 (103.57.94.99)
%31%3C%53%63%52%69%50%74%20%3E%75%6C%61%35%289596%29%3C%2F%73%43%72%69%70%54%3E
1 (103.57.94.99)
1\u003CScRiPt\ula5(9636)\u003C/sCripT\u003E
1 (103.57.94.99)
1
1 (103.57.94.99)
WEB-INF/web.xml
1 (103.57.94.99)
WEB-INF\web.xml
1 (103.57.94.99)
1
1 (103.57.94.99)
1<