АНУ-ын албаныхан Мьянмарын сөрөг хүчний удирдагчтай уулзана
- 2012-01-11
- Дэлхий
- 0
АНУ-ын дипломат албаныхан Вашингтон Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай
харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байгаагийн илрэл болгож, энэ долоо
хоногт Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Сүү Китэй уулзахаар
болжээ.
АНУ-ын дипломат албаныхан Вашингтон Зүүн Өмнөд Азийн улс орнуудтай харилцаагаа сайжруулахыг эрмэлзэж байгаагийн илрэл болгож, энэ долоо хоногт Мьянмарын сөрөг хүчний удирдагч Аун Сан Сүү Китэй уулзахаар болжээ.Сүү Кигийн улс төрийн нам “Ардчиллын төлөөх Үндэсний хувьсгал” намын хэвлэлийн төлөөлөгч Тейн Сейн маргааш АНУ-ын Мьянмарт суух элч төлөөлөгч Дерек Мичелл зэрэг Америкийн дипломат албаны томоохон төлөөлүүдийг багтаасан төлөөлөгчид Сүү Китэй уулзахаар болсон тухай албан ёсоор мэдэгдсэн байна.
Мичелл болон АНУ-ын Элчин сайд даваа гарагт засгийн газрын өндөр албаны хүмүүстэй уулзалт хийсэн тухай Мьянмарын төрийн хэвлэл мэдээлж байсан билээ.
Тэд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар ярилцсан тухай тус сонинд нийтэлсэн байсан юм.
UNEN.mn сайтын орчуулагч, сэтгүүлч О.Удвал

Сэтгэгдэл (0)