Улаанбаатарт 1 хэм хүйтэн
- 2017-11-02
- Цаг агаар
- 0

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө хойноос, өдөртөө зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
2017 оны 11 дүгээр сарын 03-наас 11 дүгээр сарын 07-ныг хүртэлх
|
цаг агаарын урьдчилсан төлөв: |
4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи 4-нд Алтайн салбар уулсаар, 5-6-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. 5-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

Сэтгэгдэл (0)