Хоёр настай жаал эцгээ барьж өгчээ
- 2012-01-11
- Дэлхий
- 0
Хоёр настай бяцхан жаал эрэн сурвалжлагдаж байсан эцгийнхээ нуугдаж
байгаа газрыг цагдаагийнханд зааж өгсөн тухай Флоридагийн цагдаагийнхан
мэдээлсэн байна.
Хоёр настай бяцхан жаал эрэн сурвалжлагдаж байсан эцгийнхээ нуугдаж байгаа газрыг цагдаагийнханд зааж өгсөн тухай Флоридагийн цагдаагийнхан мэдээлсэн байна. Цагдаагийнхан тэнсэн харгалзах ялын хугацаандаа зөрчил гаргасан Валдет Гжелошиг баривчлахаар гэрт нь ирсэн бөгөөд түүний эхнэр Меган Мерсчен гэртээ байхгүй байгаа хэмээн худал хэлсэн аж. Гэвч түүний бяцхан хүү нь аавыгаа дээврийн хонгилд нуугдаж байгаа тухай цагдаагийн офицеруудад хэлж, эцгийгээ барьж өгчээ. 29 настай Гжелоши тэнсэн харгалзах ялаа эдэлж байх үедээ зөрчил гаргасан бөгөөд түүнийг ямар нэгэн хүч хэрэглүүлэхгүйгээр ирэхийг цагдаагийн байгууллагаас удаа дараа мэдэгдсэн авч, шаардлагыг нь биелүүлэхгүй байсан гэнэ.
Түүнийг хүүгийн хэлсэн даруйд дээврийн хонгилоос олж, баривчилсан бөгөөд эхнэрийг нь мөрдөн байцаах ажилд саад учруулсан хэмээн мөн буруутгасан байна.
UNEN.mn сайтын орчуулагч, сэтгүүлч О.Удвал

Сэтгэгдэл (1)
hynagch (202.179.10.70)
2 nastai bytshan amitan hoorhon sh dee