4500 ам.долларын хуримын бөгжөө нохойныхоо гэдэснээс олжээ

Нэгэн амьтны эмч Коралайн нэртэй нохойны гэдсэнд жижиг мэс ажилбар хийж, 4500 ам.долларын үнэтэй хуримын бөгжийг нь гарган авч өгчээ.
Нэгэн амьтны эмч Коралайн нэртэй нохойны гэдсэнд жижиг мэс ажилбар хийж, 4500 ам.долларын үнэтэй хуримын бөгжийг нь гарган авч өгчээ.
Хосууд 4500 ам.долларын үнэтэй хуримын бөгжнийхөө эрэлд хатан, хаанаас хайх учраа олохоо байгаад байсан бөгөөд эцэст нь нохойгоо “хардан”, амьтны эмч дээр авчирсан нь оносон байна.
Бөгжний эзэн Аткинсон хуримын бөгжөө нохойгоо идсэн байж магадгүй гэж сэжиглэх хүртлээ өрөөний булан тохой бүрийг нэгд нэггүй шалган, эрсэн бөгөөд өрөөнд нь Каролайнаас өөр хэн ч байгаагүй учраас түүн лүү сэжиглэн харахад, тэрээр гэм хийсэн царайтай, гунигтайгаар доош харж байсан хэмээн тэрээр KOB телевизэд өгсөн ярилцлагандаа хөгжилтэй нь аргагүй ярьжээ.

Үнэт эдлэлээ буцаан олсон тэрээр ихэд баяртай байсан бөгөөд “Бөгжөө Коралайныг олохооргүй газар нууж байна аа. Одоо хаширсан” хэмээн нэмж өгүүлсэн байна.


UNEN.mn сайтын орчуулагч, сэтгүүлч О.Удвал
 
 
 
 

 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)