Этүгэн дээд сургуулийн захирал, академич С. Нямзагд лекц уншив

Монгол Улсын Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан Академичдын цуврал лекцээр 2012 оны 01 сарын 09-ны өдөр Этүгэн дээд сургуулийн захирал, академич С.Нямзагд “Эдийн засгийн бодлогын зарим асуудал, менежмент, загвар” сэдвээр лекц уншлаа.
Монгол Улсын Шинжлэх ухааны академиас зохион байгуулсан Академичдын цуврал лекцээр 2012 оны 01 сарын 09-ны өдөр Этүгэн дээд сургуулийн захирал, академич С.Нямзагд “Эдийн засгийн бодлогын зарим асуудал, менежмент, загвар” сэдвээр лекц уншлаа.
Энэхүү лекц нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт бодит байдлын хувьд ч, технологи болоод хүн ардын амьжиргааны түвшний ялгарлын хувьд ч хөгжлийн шинэ заагт тулж ирсэн, хөгжлийн шинэ заагт улс орон гарч ирсэнийг хэрхэн ойлгож стратеги менежмент хийж чадах эсэхээс Монгол орон хөгжсөн, амьжиргааны болон орлогын чадамж сайтай орон болох эсхүл буурай хөгжилтэй орон хэвээр үлдэх талаар, нарны эдийн засагт үзүүлэх дохиололыг харгалзахын хамт, өмч, баялаг орлогын зөв хуваагдал бий болгох, технологийн эрэмбийг V, VI үед хүргэн аж үйлдвэржилтийг түүний дотор нүүрсний коксжилт, бензин, хими, төмөрлөг, биотехнологи, мэдээллийн шинэ хөгжлийг бий болгох нь хөгжлийн стратегийн шинжтэй гарц байх талаар, Үндсэн хуулийн эдийн засгийн тодорхойгүй байдлыг гэтлэн давж, хөгжлийн төлөвшилтийг бий болгон зах зээлийн тогтолцоог хөгжүүлэх талаар, Өөрийн боловсруулсан үндэсний эдийн засгийн удирдлагын схемийн талаар, үндэсний эдийн засгийн систем нь ердийн дифференциал тэгшитгэлээр бичигдэх бөгөөд энэ нь Л.С.Понтрягины оновчтой жолоодлогын онолын зарчим, түүний математик томъёололд нэгэн утгатай нийцэх талаар хөндсөн онц сонирхолтой лекц боллоо.

Лекцэнд төр, захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, ШУА-ын жинхэнэ гишүүд, их, дээд сургуулийн захирал, багш нар, оюутнууд оролцов. Мөн“Эдийн засаг” сэтгүүлийн зөвлөл 2011 оны дугааруудад хэвлэгдсэн бүтээлүүдийг шүүн хэлэлцээд Академич С.Нямзагдын “Эдийн засгийн стратегийн хөгжлийн загварын онол арга зүйн асуудалд” нийтлэлийг шилдэг бүтээл гэдэгт санал нэгдэн сэтгүүлийн “ОНЫ ШИЛДЭГ НИЙТЛЭЛ” өргөмжлөл олгосон байна.

 




(Оны шилдэг нийтлэл) өргөмжлөл хүртэж буй үеэр




Мэдээллийн эх сурвалж Emch.mn


www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)