Комьпютерийн товчлуураар цүнх урлажээ
- 2012-01-12
- Дэлхий
- 0
Португалийн загвар зохион бүтээгч Жоао Сабино гар цүнхний нэгэн шинэ урсгалыг гаргажээ.
Португалийн загвар зохион бүтээгч Жоао Сабино гар цүнхний нэгэн шинэ урсгалыг гаргажээ. Тэрбээр компьютерийн гарны товчлуур бүрийг холбон өвөрмөц хийцтэй цүнх урласан байна. Одоогоор тус цүнх нь дөрвөн өнгөний сонголттой байгаа аж. Нэг цүнхэнд 393 компьютерийн гарын товчлуур ордог байна.
Энэхүү өвөрмөц хэв загварыг илэрхийлэх бүтээл компьютер сонирхогчдын дунд нэлээд дэлгэрээд байгаа аж. Жоао Сабино “Цүнхээ урлахад асуудал бага гардаг ч хэтэрхий олон тооны товчлуур ордог” хэмээн өгүүлжээ.
Б.НОМУУН
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)