Ираны цөмийн судалгааны эрдэмтэн халдлагат өртөж амиа алджээ

Өчигдөр Ираны нийслэл Тегеранд хүчтэй дэлбэрэлт болж, Ираны нөлөө бүхий цөмийн энергийн судалгааны эрдэмтэн амиа алдсан тухай Ираны мэдээллийн агентлагаас мэдээллээ.
Өчигдөр Ираны нийслэл Тегеранд хүчтэй дэлбэрэлт болж, Ираны нөлөө бүхий цөмийн энергийн судалгааны эрдэмтэн амиа алдсан тухай Ираны мэдээллийн агентлагаас мэдээллээ. Мотоцикль унасан нэгэн этгээд Мостафа Ахмади Рошан хэмээх тус эрдэмтний  Peugeot 405 маркын машинд бөмбөг тавьж, дэлбэлсэн байна. Дэлбэрэлтэд хоёр ч өртөж, эмнэлэгт хүргэгдээд байгаа ажээ.Мостафагийн жолооч байсан Реза Кашкаей мөн хүндээр бэртсэн бөгөөд эмнэлэгт хүргэгдэн, удалгүй нас барсан ажээ.
Ираны НҮБ-д суух Элчин Сайд Мохаммад Хазаеий Ираны эрдэмтдийн эсрэг удаа дараа үйлдэгдэж буй тус харгис, хэрцгий үйлдлийг зогсоож, тэдний аюулгүй байдалд анхаарах цаг ирээд байгааг цохон тэмдэглэсэн байна.Тэрээр мөн хийсэн мэдэгдэлдээ “Иран улсыг чиглэсэн улс төрийн болон эдийн засгийн дарамт шахалт, цөмийн энергийн судалгааны эрдэмтдийн эсрэг үйлдэгдэж буй террорист халдлага манай орны нэгээхэн хэсэг болсон цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах дархан эрх үүргээсээ няцаж буулт хийхэд хүргэхгүй. Бид өөрсдийн эрхээ бусдаас хараат бус эдлэх эрхтэй” хэмээн байр сууриа хатуу илэрхийлэв.
Хууль санаачлагч Казем Жалали харин АНУ болон Израйлийн тагнуулын албадыг тус халдлагыг үйлдсэн хэмээн буруутгасан бөгөөд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, хатагтай Хиллари Клинтон АНУ-ын тал Иранд болсон тус халдлагат ямар ч буруугүй хэмээн үгүйсгэж, хариу мэдэгдэл хийсэн байна.



UNEN.mn сайтын орчуулагч, сэтгүүлч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)