Казакстаны парламентийн сонгууль болно

Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Төв Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд парламентийн сонгуулийг явуулахаар болсноо шинэ он гарсан даруйд албан ёсоор мэдэгдсэн билээ.
Казакстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Төв Азийн улс орнуудаас хамгийн түрүүнд парламентийн сонгуулийг явуулахаар болсноо шинэ он гарсан даруйд албан ёсоор мэдэгдсэн билээ.
Сонгуулийн товыг 2012 оны наймдугаар сар хэмээн зарлаад байсан хэдий ч, энэ сарын 15-ны өдөр болгож урагшлуулжээ.
2012 онд дэлхий даяар олон үйл явдал тохиохын зэрэгцээ Европын бүсийн орнуудын өрийн хямралын асуудал даамжирч, дэлхий даяар санхүүгийн хямрал нүүрлэж болзошгүй байгаа эгзэгтэй үе ирээд байгаа учир улс орныг тогтвортой авч явахын тулд шаардлагатай олон арга хэмжээг авч, асуудал бэрхшээлүүдийг даван туулах хэрэгцээ бий болоод байна хэмээн тус шийдвэрийг гаргасан байна.

Ноён Назарбаевийн хувьд Зөвлөлт Холбоот улс задарсанаас хойш өөрийн тусгаар тогтнолоо олж, бие даасан улс болсон Казакстан улсын төрийн тэргүүнээр улиран сонгогдож ирсэн шилдэг удирдагчдын нэг бөгөөд өнгөрөгч дөрөвдүгээр сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн, 95 хувийн саналаар илт давуу ялалт байгуулж, дахин сонгогдоод байгаа билээ.

Өнгөрсөн 2007 оны парламентийн сонгуульд Ерөнхийлөгч Назарбаевийн Нур Отан нам илт давуу ялалт байгуулж, парламентад нэр бүхий 98 суудалд суусан бөгөөд бусад намуудад ердөө 9 суудал үлдээсэн ажээ. Назарбаевийн удирддаг Нур Отан нам энэ сонгуульд дахин ялалт байгуулах магадлалтай байгаа бөгөөд бизнесийн шилдгүүдээр удирдуулсан шинэ нам Ак Зол удаах байранд орох төлөв ажиглагдаж байгаа гэнэ.


UNEN.mn сайтын орчуулагч, сэтгүүлч О.Удвал


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • zochin (203.91.117.4)

    2012-01-13

    kazakuudiin tuhai demii um bichihee bolibol taarnaednees abah um daanch baihgui ayguidbel teneguud daitaj zadarch medne