Д.Рэгдэл: Шинжлэх ухаанд төсөвлөсөн зардлаа танаагүй нь эрдэмтдээ дэмжсэн сайн эхлэл юм
- 2016-11-15
- Үнэн
- 0

Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Төрийн шагналт академич Дүгэрийн Рэгдэлтэй ярилцлаа. Д.Рэгдэл академичийн шинжлэх ухаанд оруулсан гавьяаг үнэлж, 1996 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цол, 2002 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн (академич)-ээр сонгож, 2006 онд Монгол Улсын төрийн шагнал хүртээжээ.
-Та Европт алдартай А.Гумбольдтын их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан юм билээ. Энэ талаар ярилцлагаа эхэлье. Ямар сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг горилсон юм бэ?
-Берлин хотын А.Гумбольдтын нэрэмжит их сургууль бол дэлхийд алдартай. Би энэ сургуульд энзимологийн чиглэлээр 1985 онд онолын биохимийн докторын зэрэг хамгаалсан. Энзимологийг монголчууд фермент судалдаг шинжлэх ухааны салбар гэдгээр нь мэдэх байх. Фермент гэдэг нь бидний биед болж буй бүх процессыг удирдан залж буй үйл явц юм. Докторын ажил маань “Ногоон вандуйн үрийн цэвэр липоксигеназыг ялгах” гэсэн сэдэвтэй байсан.
-Та сансар судлалын “Интеркосмос” хөтөлбөрт ажилласан цөөн монгол хүний нэг. Энэ хөтөлбөрт багтан ажиллах завшаан хэдэн онд тохиов?
- “Интеркосмос” хөтөлбөрийн хүрээнд Монголын шинжлэх ухаан, технологийн салбаруудыг төлөөлсөн найман хүний бүрэлдэхүүнтэй Сансар судлалын тасаг анх байгуулсан юм. Би Монгол орны хүнсний ашигт ургамлын уурагт нэгдлийн судалгааны салбарт ажиллаж байгаад энэхүү Зөвлөлт-Монголын сансрын хамтарсан нислэгийн бэлтгэл хангах ажлын багт 1978 онд багтсан. ЗөвлөлтМонголын сансрын хамтарсан нислэгийн эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажилд Химийн хүрээлэнг төлөөлөн биечлэн оролцсон юм.
-Ийнхүү биечлэн оролцохдоо ямар ажил гүйцэтгэв?
-1977-1982 онд хамтарсан нислэгийн үед сансрын биологи, анагаах ухааны чиглэлээр хэрэгжүүлсэн туршилтын 11 хөтөлбөрийг боловсруулах, сансрын нислэгийн өмнө, нислэгийн үед болон дараа нь гарсан үр дүнд задлан шинжилгээ хийх, түүнийг гадаад, дотоодод сурталчлан таниулах ажлыг судлаач нөхдийн хамт шинжлэх ухааны гүн гүнзгий үндэслэлтэйгээр гүйцэтгэсэн.
-Эрдэм шинжилгээний дээрх туршилтын үр дүнд монгол чацаргана сансрын нисгэгчдийн ундаа болжээ?
-Бид сансрын нислэгийн хүнд хэцүү нөхцөлд хүний биеийн дасан зохицох чадварыг хүнс, тэжээлээр тэтгэн сайжруулах зорилгоор зургаан нэрийн хүнсний шинэ бүтээгдэхүүн гаргаж, сансрын нислэгийн нөхцөлд туршсанаар монгол чацарганын тосоор баяжуулсан олон бүтээгдэхүүн сансрын нислэгийн үед үүсдэг аюултай бодис болох тосны хүчлийн чөлөөт радикалын гаралтай нэгдлүүдийн хэмжээг эрс бууруулах чадвартайг анхлан тогтоосон. Энэ бүхний дүнд 1982 онд анх удаа монгол хүний оюун ухаанаар бүтсэн хүнсний бүтээгдэхүүн сансрын нисгэгчдийн хоолны цэсэнд орсон юм.
-Та Шинжлэх ухааны академид хэдэн жил ажиллаж байна вэ?
-Шинжлэх ухааны академид 42 жил тасралтгүй ажилласнаас 26 жилийг нь эрдэм шинжилгээний хүрээлэнд буюу лабораторид өнгөрүүлсэн. Сүүлийн жилүүдэд академийнхаа Тэргүүлэгчдийн газарт сонгуульт алба хашиж байна. Ер нь шинжлэх ухаанаас өөр салбарт ажиллаж үзээгүй.
-Та Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байна. Энэ албанд нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө ямар зорилтууд дэвшүүлсэн бэ?
-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль өнгөрсөн сард болсон. Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн сарын 17-нд батламжилснаар албан ёсоор ажилдаа орлоо. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчид нэр дэвшигчид Монгол Улсад шинжлэх ухаан болон академийг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр боловсруулдаг. Би мөрийн хөтөлбөртөө зургаан зорилт дэвшүүлсэн. Эдгээр зорилтоо үндсэн гурван асуудалд зангидсан юм. Нэгд, Монгол Улсын шинжлэх ухааны салбарын үр дүнгийн чанарыг сайжруулах. Чанарыг сайжруулах гэдэг нь гадаад, дотоодын сэтгүүлүүдэд хэвлүүлдэг эрдэм шинжилгээний өгүүллэгүүд чансаатай, даацтай байх шаардлагатай. Мөн гадаад, дотоодын эрдэмтдийн ишлэлийн тоог нэмэх ёстой. Түүнчлэн шинжлэх ухааны бүтээлүүд бүтээгдэхүүн болон хүний хэрэглээнд нэвтрэх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, технологийг хөгжүүлж, мэдлэгийг инновац болгоно гэсэн үг юм. Энэ бол шинжлэх ухааныг үнэлдэг дэлхийн жишиг. Хоёрт, шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн ажиллах нөхцөлийг сайжруулах зорилтыг тусгалаа. Үүнд, лабораторийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, шинжлэх ухааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, судлаачдын мэдлэгийг дээшлүүлэх гэсэн гурван зүйлийг багтаасан. Энэ гурван зүйлийг манай академи хэрэгжүүлэн ажилладаг ч эрчимжүүлэх шаардлагатай байна. Гуравт, манай улс шиг шинжлэх ухааны потенциаль хязгаарлагдмал оронд академийн гадаад харилцаа чухал үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улсын Шинжлэх ухааны академи жилд гадаад харилцааныхаа шугамаар шинжлэх ухаан, технологийн сангаас авдаг эрдэм шинжилгээний зардлын сантай дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулалт авдаг. Энэ хөрөнгө оруулалт нь мөнгөн хэлбэрээр бус хамтарсан төсөл, экспедицийн хэлбэрээр орж ирдэг. Бид гаднаас орж ирдэг дэмжлэг, санхүүжилтээ нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс би гадаадын төслийг нэмэгдүүлэхийг мөрийн хөтөлбөртөө тусгасан. Мөн гадаад харилцаагаа тэлснээр Монголын эрдэмтэн, судлаачид гаднын улс оронд суралцаж, судалгаа хийж мэргэжлээ дээшлүүлэх боломж нэмэгддэг. Шинжлэх ухааны академийн тэргүүний мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх хугацаа дөрвөн жил бөгөөд академийн ажлын төлөвлөгөөнд тусгадаг.
-Шинжлэх ухааны салбарыг төр засгаас үл хайхрах хандлага өнгөрсөн жилүүдэд ажиглагдсан. Энэ алдааг залруулахын тулд та бүхэн ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?
-Улс орны хөгжлийн үндэс бол шинжлэх ухаан гэдгийг Монголын төрийн түшээд ойлгож, батжуулах ажлыг энэ дөрвөн жилийн хугацаанд хийх хэрэгтэй байна. Ер нь шинжлэх ухааны салбарын үнэлэмж сүүлийн жилүүдэд буурсан нь үнэн. Төр засгийн болон нийгмийн энэхүү хандлагыг өөрчлөхийг манай академи үйл ажиллагааныхаа зорилго болгоно.
-Манай улсын эдийн засаг хүндхэн байна. Төрөөс Шинжлэх ухааны академид тусгасан төсөв урд жилүүдийнх буурсан уу?
-Улсын эдийн засгийн байдал үнэхээр хүнд байна. Монгол Улсын 2017 оны төсвийг батлахад 9.1 хувийн алдагдалтай гарсан. Энэ бол гурав шахам их наяд төгрөг шүү дээ. Ийм хүнд үед Засгийн газар төсвийг байж болох дээд хэмжээгээр танасан. Гэхдээ манай Засгийн газар, Улсын их хурлын гишүүд шинжлэх ухаанд төсөвлөсөн зардлаа танаагүйд баяртай байна. Энэ бол Монгол Улсын Засгийн газар шинжлэх ухааны салбараа анхаарч эхэлсний дохио, академиа дэмжиж буй зөв хандлага юм. Тиймээс би академи, эрдэмтдийнхээ өмнөөс шинэ Засгийн газартаа талархал илэрхийлье.
-Шинжлэх ухааны академийн дээд шагнал “Хубилай хаан” алтан медалиар П.Цагаан гуайг шагналаа. Ямар үзүүлэлтээр энэхүү одонг олгодог юм бэ?
-Монголын Юань гүрнийг үндэслэн байгуулсан Хубилай Сэцэн хааны нэрээр нэрлэсэн энэ одонгоор шинжлэх ухаанд үнэтэй гавьяа байгуулсан хүнийг шагнадаг. Хубилай хаан Монголын соёлыг хөгжүүлэх үүднээс 1261 онд улсын бичгийн мэргэдийн хүрээлэн буюу түүхийн судар бичгийн хүрээлэнг байгуулсан нь Азидаа анхны шинжлэх ухааны академи байв. Тиймээс манай улсын Шинжлэх ухааны академийн дээд шагналыг Хубилай Сэцэн хааны нэрэмжит болгосон. Энэхүү медалиар дотоодын 30, гадаадын 40 орчим эрдэмтнийг шагналаа. “Хубилай хаан” алтан медалийг олгохдоо хоёр үзүүлэлтийг харгалзан үздэг. Нэгд, шинжлэх ухааны тодорхой салбарт, олон улсад алдаршсан бүтээл туурвисан эрдэмтэнд, хоёрт, шинжлэх ухааныг хөгжүүлэхэд онцгой гавьяа байгуулсан төр, нийгмийн зүтгэлтэнд олгодог. Энэ шагналыг олгосон хүмүүсийн зонхилох хувийг эрдэмтэд эзэлж байна. П.Цагаан Монгол Улсад шинжлэх ухааныг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан. Ялангуяа Монголын түүх, хэл соёлыг олон улсад сурталчлан таниулах ажлыг санаачлан зохион байгуулсан төрийн түшээ юм. Түүний гавьяа зүтгэлийг үнэлж “Хубилай хаан” алтан медалиар шагналаа.
-Манай шинжлэх ухааны академи гаднын орнуудын туршлагыг хэр судалж, нэвтрүүлж байна. Ямар орнуудтай хамтран ажиллаж байна вэ?
-Манайх гадаадын шинжлэх ухааны салбарын олон байгууллагатай хамтран ажилладаг. Тэдгээр байгууллагатай гэрээ хэлэлцээр байгуулахдаа хэн нэгний зөвшөөрөл авдаггүй нь манай академийн давуу тал юм. Манай академи Европын орнуудтай олон жилийн түүхэн харилцаатай. ОХУ, Герман, Франц зэрэг орон хамтарсан төсөл, экспедицийг санхүүжүүлдэг. Бид энэ хамтын ажиллагаагаа цаашид хадгалж, хөгжүүлнэ. Бид эхний ээлжид хоёр хөршийнхөө шинжлэх ухааны байгууллагатай нягт уялдаатай ажиллах хэрэгтэй байна. Саяхан манай БСШУС-ын сайд Ж.Батсуурь БНХАУ-д айлчилж, шинжлэх ухааны парк, технологийн инкубатор, хамтарсан лаборатори байгуулах тухай асуудлаар Хятадын талтай ярилцсан. Энэ асуудал нааштай шийдэгдэх төлөвтэй байна. Мөн Монголын судлаачдыг Хятад улсын зардлаар тухайн оронд мэргэшүүлэх, судалгаа хийх боломжоор хангах талаар хэлэлцсэн.
-Монголын шинжлэх ухааны салбарын ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?
-Бид Шинжлэх ухаан дэлхийд хэрхэн хөгжиж байна вэ гэдгийг харж, эх орондоо хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсаа хөгжүүлсний дараа шинжлэх ухаанаа хөгжүүлнэ гэвэл үлгэр болно. Тиймээс бид алсын хараатай байж улс орноо шинжлэх ухааныг дэвшил хөгжилтэйгөө уялдуулах хэрэгтэй байна.
Х.Эрдэнэзаяа

Сэтгэгдэл (3)
(202.179.26.177)
Ð·Ð°Ñ Ð¸ÑгаанÑÑ Ð°Ð½ ÑÑдлаад бÑÑ, ÑнÑаад л ойлгож бÑй ÑÐ¸Ð½Ñ Ð±Ð¾Ð´Ð»Ð¾Ð³Ñн онолÑг Ñа ÑÑдлааÑ. УдиÑдан Ð¶Ð¾Ð»Ð¾Ð¾Ð´Ð¾Ñ Ð°Ð¶Ð¸Ð» Ñ Ð¸Ð¹Ð¶ бÑй ÑÒ¯Ò¯ дÑÑ... Ñ ÑÑÑин аÑÐ³Ð°Ð°Ñ ÑÐ¸Ð½Ñ Ð·Ò¯Ð¹Ð» иÑÑÑ Ð³Ò¯Ð¹. Цаг үе Ó©Ó©Ñ Ð±Ð¾Ð»Ñон. ХүмүүнлÑгийн онол, бодлогÑг дÑÐ»Ñ Ð¸Ð¹Ð½ ÑинжлÑÑ ÑÑ Ð°Ð°Ð½ Ñ Ò¯Ð»ÑÑж бÑй...
(202.179.26.177)
Ó©Ó©Ñийн ÑÑÑÑÑÑ Ó©Ð¼Ð½Ó© Ñ Ð¸Ð¹ÑÑндÑÑ Ñ ÑÑ ÑÑÑгÑл Ñ Ð°Ð½Ð°Ð¶, иÑлÑлийн ÑÐ¾Ð¾Ð³Ð¾Ð¾Ñ ÑинжлÑÑ ÑÑ Ð°Ð°Ð½Ñг Ñ Ó©Ð³Ð¶Ò¯Ò¯Ð»Ð½Ñ Ð³ÑвÑл Ñ Ð¾Ð¹Ñ Ð» Ñвна... ÑÑ Ð°Ð°Ð½ ÑÑÑ ÑÑгÑÑ ÑинÑÑлÑÑ Ñ ÑÑй
ÐÐ°Ð³Ñ (49.0.204.52)
ÐÑзүйн 40 ÑÑÑÐ³Ð°Ð³Ñ Ð±Ð°Ð³Ñ Ð±ÑлдÑÑ ÑÑÑÐ³Ð°Ð»Ñ Ð·Ð¾Ñ Ð¸Ð¾Ð½ байгÑÑлÑан.ÐÑ Ð·Ò¯Ð¹ боловÑÑолÑн агÑÑлгÑн ÑогÑолÑÐ¾Ð¾Ð½Ñ ÑлеменÑ. Ðдоо л боловÑÑол голÑдÑолдоо оÑÐ¾Ñ Ð½Ñ.ÐСШУСÑÐ°Ð¼Ð½Ñ Ð¾ÑÐ»Ð¾Ð³Ñ ÑайдÑг ШУРÑÐ½Ñ 40 Ñ Ò¯Ð½ÑÑÑÑÑ ÑÐ¾Ð¼Ð¸Ð»Ð¾Ñ ÑааÑдлага зүй ÑÑÐ¾Ð¾Ñ ÑÑлгаÑÑ Ð±Ð°Ð¹Ð½Ð°.ÐÑ Ð·Ò¯Ð¹Ð½ аÑÑÑдлаа Ð»ÐµÐºÑ ÑÑÐ¸Ð°Ð³Ð°Ð°Ñ Ð±Ð¸Ñ Ð¶Ð¸Ð½Ñ ÑÐ½Ñ Ð°Ð¶Ð¸Ð», ÑÐµÑ Ð½Ð¾Ð»Ð¾Ð³Ð¸Ð¹Ð½ ÑүвÑинд ÑÑÑимжүүлÑÑÑÑй билÑÑ.ÐÐ¼Ð¶Ð¸Ð»Ñ Ñ Ò¯ÑÑе