Ахмадинежад Латин Америкийн айлчлалаа өндөрлөлөө

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өчигдөр Латин Америкийн айлчлалаа Эквадор улсаар өндөрлөлөө.

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өчигдөр Латин Америкийн айлчлалаа Эквадор улсаар өндөрлөлөө.
Эквадорын Ерөнхийлөгч Рафаел Корриа түүнийг элэгсэг дотноор хүлээн авсан бөгөөд хэлэлцээрийн ширээний ард сууж, гэрээ үзэглэхээсээ урьтан, хүндэтгэл үзүүлж цугларсан олон руу гараа даллаж, мэндчилжээ. Хоёр орны удирдагчид худалдаа, хөдөө аж ахуй, тос олборлолтын тал дээр гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж, хоёр орны харилцан итгэлцлийг цаашид бэхжүүлж, ойр дотно хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.
Ахмадинежад хүндэтгэлийн үдийн зоог барихын өмнө хийсэн товчхон мэдэгдэлдээ “Эзэрхэг түрэмгий ёсны эрин зуун эцэслэж, эрх ёст хүмүүний эрин үе ирээд байна” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
Ираны Ерөнхийлөгч Гаванагийн Их Сургууль дээр лекц уншсан бөгөөд тус лекцэндээ үзэл бодлоо хатуу илэрхийлж, “Иран, Куб, Латин Америкийн иргэд яагаад АНУ-д дарлуулах ёстой юм бэ? Бид тэдэнд харшлах зүйл хйисэн бил үү? Бид илүү зүйл хүссэн гэж үү? Үгүй. Бид зөвхөн шударга ёсыг цогцлоон бий болгохыг л хүссэн” хэмээн өгүүлжээ.

Тэрээр лхагва гарагт болсон ираны цөмийн энергийн судалгааны эрдэмтнийг амиа золгүйгээр алдахад хүргэсэн хүчтэй дэлбэрэлтийн талаар юу ч дурьдаагүй хэдий ч, капиталист тогтолцоог халаагүй цагт бид хохирон, хорлон сүйтгэх ажиллагаанд өртсөөр байх болно хэмээжээ.


О.Удвал

www.UNEN.mn сайт


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • s (76.171.152.252)

    2012-01-14

    teneg uran latin amerikuud tegeed yagaad amerik ruu uxen xatan xulgaigaar zytgedeg be yagaad uran ruu yabaxgyi baina teneg arab shuu tiim l mundag darluuldagyi bol teneg latinuudiig nutag ruugaa tsagaachiluulaach