Хүчтэй газар хөдлөлт Антрактидийг ниргэв
- 2012-01-16
- Дэлхий
- 0
Өчигдөр Антрактидийн эрэг орчимд 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн аюул нүүрлэх дөхсөн байна.

Газар хөдлөлт Өмнөд Африкийн өмнөд хэсэгт буюу Коронэйшн арлаас 539 км-т, Антрактидийн Палмер Стэйшн арлаас 622 км-т болсон тухай АНУ-ын Газар зүйн судалгааны хүрээлэнгээс мэдээллээ.
Газрын гадаргаас доош 500-аад метр гүн нүргэлсэн хүчтэй чичирхийлэл далайн давалгааг түргэсгэж, улмаар цунамийн айдас төрүүлсэн авч удалгүй намжсан байна.
Газар хөдлөлтийн улмаас ноцтой хохирол учраагүй боловч, голомтын ойр орчмын суурин газруудын оршин суугчдын нилээдгүй түгшээгээд авчээ.

UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)