Ачааны онгоц дэлбэрч, хүний амь эрсдэв
- 2012-01-16
- Дэлхий
- 0
Тос тээвэрлэж явсан ачааны онгоц Өмнөд Солонгосын нийслэл Инчеон хотод
дэлбэрч, дотор нь сууж явсан багийн гурван гишүүн золгүйгээр амиа алдсан
тухай Өмнөд Солонгосын Ёнхап мэдээллийн агентлаг мэдээллээ.

Багийн таван гишүүнийг аварсан хэдий ч, бусад найм нь сураггүй алга болсон байна. 4191 тонны тус онгоц ням гарагийн өглөө дэлбэрэхдээ Жавол арлаас хойш таван км зайд газрын тос тээвэрлэж явсан ажээ.
UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)