Тунисчүүд Ерөнхийлөгчийнхөө уналтыг тэмдэглэлээ

Тунисийн иргэд улсын төв цэг болсон өргөн чөлөөн дээр хэдэн мянгаараа цугларч, баярлан хашгиралдаж, Ерөнхийлөгчөө засгийн эрхнээс буулгаж чадсан баяраа сүр дуулиантай гэгч нь тэмдэглэсэн байна.
Тунисийн иргэд улсын төв цэг болсон өргөн чөлөөн дээр хэдэн мянгаараа цугларч, баярлан хашгиралдаж, Ерөнхийлөгчөө засгийн эрхнээс буулгаж чадсан баяраа сүр дуулиантай гэгч нь тэмдэглэсэн байна.
Арабын хувьсгалыг эхлүүлсний ачаар Лив, Египет болон Йемений Ерөнхийлөгчид урт удаан суусан өндөр сэнтийгээс буухад хүрч, Алжираас авахуулаад Иран, Ирак улсуудын эсэргүүцэгчдийг өдөөгөөд авсан билээ. Улмаар, бослого Бахрайнаар үргэлжилж, засгийн газрынхаа эсрэг жагссан Сирийн босогчдын хөдөлгөөн үр дүнгээ өгч, биеллээ олоход хүргэсэн.
Бямба гарагт болсон тус үйл ажиллагаа өнгөрсөн жилийн нэгдүгээр сард болсон авилгал хээл хахууль газар авч, ажилгүйдэл дээд цэгтээ хүрч, үнийн өсөлт ард иргэдийн амьжиргаанд дарамт учруулахад хүргэсэн гол буруутан гэгдээд байсан Дотоод Хэргийн Яамны эсрэг тэмцсэн бослогоос жилийн дараа болж байгаагаараа онцлог болсон байна.
Жилийн өмнө болсон тус эсэргүүцлийн цуглаанд оролцогсод Ерөнхийлөгч Зине Ал Абидинийг огцрохыг шаардаж, уриа лоозон барьж хашгирч байсан бол энэ жил огцорсон баярыг нь ийнхүү нэхэн тэмдэглэсэн ажээ. Эсэргүүцлийн цуглаан үр дүнгээ өгч, дараах өдөр нь  24 жилийн турш Хойд Африкийн орныг удирдсан Ерөнхийлөгч Бэн Али суудлаа тавьж өгч, Саудын Араб руу гэр бүлийнхэнтэйгээ дүрвэсэн юм.  

Энэ жилийн баярын үйл ажиллагаанд өнгөрсөн жилийн бослогот оролцсон иргэд төдийгүй ультра-консерватив нам, коммунист нам зэрэг улс төрийн нам бүлгэмүүд нэгдсэн байсан бөгөөд улирагч оны ололт амжилтаа тэмдэглэхийн зэрэгцээ, үзэл бодлоо ч илэрхийлээд авсан байна.

Бүсийн удирдагчид болох Алжирийн Ерөнхийлөгч Абделазиз Боутефлика, Ливийн Үндэсний Шилжилтийн Зөвлөлийн тэргүүн Мустафа Абделжалил, Катарын хунтайж Хамид эл Тани нар тус баярын үйл ажиллагаанд мөн оролцжээ.
 


UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)