Хойд Солонгос: Үл гашуудагсдыг шийтгээгүй гэв
- 2012-01-16
- Дэлхий
- 0
Энэ амралтын өдөр Солонгос даяар шуугисан Хойд Солонгосын Их Удирдагч
асан Ким Жон Илийн араас чин сэтгэлээсээ гашуудаагүй зарим оршин
суугчдыг шийтгэсэн гэх ташаа мэдээллийг бухимдан хүлээн авсан гэдгээ тус
улсын удирдлагууд илэрхийлсэн байна.

Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг KCNA гашуудлын байдал зарласан байх хугацаанд эмгэнэн гашуудаагүй иргэдийг хорих лагерь руу явуулсан гэх мэдээлэл худал гэдгийг мэдэгдээд, энэ нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бакын санаатай явуулга хэмээн буруутгажээ.
Хойд Солонгосын хөгжил дэвшил, улс оронд болж буй үйл явцыг цаг алдалгүй мэдээлдэг Өмнөдийн мэдээллийн сайт Daily NK нэгэн үл мэдэгдэх эх сурвалжийн ирүүлсэн мэдээллийг сандаа байршуулсан бөгөөд энэ нь тус асуудлыг үүсгэсэн байна.
Daily NK-ын хэлж байгаагаар Хойд Солонгосын тус иргэн өгсөн мэдээлэлдээ их удирдагчийн хойноос нулимс урсгаж, чин сэтгэлээсээ гашуудаагүй болон зохион байгуулсан арга хэмжээнд ирээгүй энгийн номхон ард иргэдэд зургаан сар хүнд хөдөлмөр эрхлэх ял тулгасан хэмээсэн аж.
Daily NK-гийн захирал Парк Ин Хо түүнийг Хятадтай хиллэн орших Хойд Хамгёон мужид амьдардаг Хойд Солонгосын иргэн байсан хэмээн мэдэгдээд, тэрээр хууль бус хятад дугаартай утсаар дамжуулан дээрхи мэдээллийг өгсөн гэжээ.
Хойд Солонгос олон улсын мэдээллийн байгууллага тус улсын талаархи мэдээллийг цацахыг хориглодог бөгөөд Өмнөд Солонгосын тал тус улсын талаар ташаа мэдээлэл цацаж байгааг эсэргүүцэж байгаагаа хатуу мэдэгдсэн байна.
UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (1)
naimaa.com (182.160.28.226)
wwwnaimaacom Зар болон вебийн нэгдсэн портал