Назарбаевын нам ноёрхлоо батлав
- 2012-01-17
- Дэлхий
- 0
Казакстаны эрх баригч Нур Отан нам Парламентийн сонгуульд дахин ялалт
байгуулж, улсын нөлөө бүхий, ноёрхогч нам гэдгээ дахин бататгалаа.

Энэ сонгуульд шинээр өрсөлдөн, хүч түрж орж ирсэн Коммунист Ак Зол намын хувьд парламентийн суудлуудын 7%-г авч чадсан бөгөөд шинэ нам гэхэд чамгүй амжилт үзүүлж чадсан хэмээн ажиглагчид үзэж байна.
Сонгуулийг зохион байгуулах комиссынхоны зүгээс сонгуулийг шударга явагдсан гэдэгт удирдлагууд итгэлтэй байгаа бөгөөд олон улсын ажиглагчид сонгуулийн талаархи өөрсдийн үнэлгээгээ өгчээ.
2007 оны парламентын сонгуульд Төрийн тэргүүн Нурсултан Назарбаевын удирддаг Нур Отан нам нийт саналын 90 гаруй хувийг авч, илт давуу манлайлж байсан бол, энэ удаагийн сонгуульд 80 хувийг авч багагүй буурсан ч гэлээ дахин манлайлж, ирэх дөрвөн жилд засгийн эрхийг хамтран барилцахаар болж байна.
UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)