Нигер шатахууны үнээ бууруулав
- 2012-01-17
- Дэлхий
- 0
Нигерийн засгийн газар өнгөрсөн долоо хоногийн турш үндэстэн даяараа
тэмцсэн их эсэргүүцлийн жагсаалын дараа бензиний үнээ буурууллаа.

Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан өчигдөр өглөө шатахууны үнийн асуудлаар мэдэгдэл хийсэн байна. Тус мэдэгдлээс хойш хэдхэн минутын дараа Холбооны засгийн газраас тус шийдвэрийг ажил хэрэг болгохыг холбогдох албаны ажилчдад үүрэг болгожээ.
Бензиний үнэ 65 найра буюу 40 цент байсан бол өнгөрөгч долоо хоногт хоёр дахин нэмэгдэж, бараа, бүтээгдэхүүний үнийг дээд цэгт нь хүргээд авсан билээ.
Ням гарагийн орой засгийн газар, хөдөлмөрийн холбоод хооронд удаан үргэлжилсэн хурал бензиний үнийг бууруулах хэлэлцээрт хүрч, 160 сая иргэний эрх ашгийг хөндсөн уг асуудалд цэг тавьсан байна.
Дэлхийн нефть экспортлогч найм дахь томоохон улс Нигерийн шатахууны үнэндээ гаргасан үнийн их хөөрөгдөл улс орны эрх ашгийг хөндөөд зогсохгүй дэлхийн нефть импортлогч улс гүрнүүдэд хүндээр тусаад байсан юм.
UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)