“Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах нь”
- 2011-10-27
- Эрүүл мэнд
- 0
Юуны өмнө “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах нь”
сэдэвт өнөөдрийн салбар дундын зөвлөгөөнийг ЭМЯ, ЭБЭХЯ, MCS групп
санаачлан, хамтран зохион байгуулж байгааг хэлэхэд таатай байна.Юуны өмнө “Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах нь” сэдэвт өнөөдрийн салбар дундын зөвлөгөөнийг ЭМЯ, ЭБЭХЯ, MCS групп санаачлан, хамтран зохион байгуулж байгааг хэлэхэд таатай байна. Агаарын бохирдлын асуудал нь зөвхөн нэг салбарын асуудал биш маш олон салбарын ажил, эцсийн эцэст бид бүхний хийж байгаа ажлын төвд хүн, хүний эрүүл мэндийн асуудал байдаг. Өнөөдөр дэлхий дахинд жилд дунджаар 55 сая хүн нас барж байгаагийн 5 хувь нь буюу гурван сая орчим нь агаарын бохирдлоос улбаатай байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын судалгааг гаргасан байна. Энэхүү судалгаагаар манай улсын нийслэл Улаанбаатар хот хоёрдугаарт жагсчээ. Энэ тухай “USA today" сонины цахим хувилбарт нийтэлсэн юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдлын 60 хувийг УБ хотод байдаг 160-180 гаруй мянган гэр хорооллын айл өрхийн хэрэглээнээс үүдэлтэй гэдгийг албаны эх сурвалжууд мэдээлж байгааг Та бүхэн мэдэж байгаа. Өвлийн улиралд УБ хотын агаарын бохирдол хамгийн их байдаг бөгөөд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас гарах бохирдуулагч хий нь Улаанбаатар хотын төв хэсэгт хөдөлгөөнгүй тогтож, агаарын бохирдолтыг их хэмжээгээр үүсгэж байгаа.
Хүн амьдралынхаа 90 хувийг дотоод орчин буюу гэр, ажил, сургууль, албан байгууллага дээр өнгөрөөдөг.
Монгол гэрийн дотоод агаарын бохирдлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс 8 дахин их, гадаа гараад хэмжихэд 20 дахин их байна гэсэн судалгааны мэдээлэл байна. Энэ үзүүлэлтээс бид дүгнэлт хийх ёстой. Гэрийн дотоод агаарын бохирдлын түвшинд гаднах агаарын бохирдол хэр хэмжээгээр нөлөөлж байгааг өнөөдөр судлаад тогтоочихсон судалгаа, нотолгоо бидэнд байхгүй байна.
Агаарын бохирдол нь гадаа гудамжинд олон цагаар ажилдаг, дасгал хийдэг хүмүүс болон өндөр настнууд, хүүхдүүд, астматай хүмүүст илүү муу нөлөө үзүүлдэг, амьсгалын замын өвчлөлийг нэмэгдүүлэхээс гадна зүрх судасны өвчин, уушигны хавдар үүсгэхэд нөлөөлдөг гэж манай нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнүүд, судлаачид хэлж байна.
Өнөөдөр дэлхийн улс орнууд агаарын бохирдлыг бууруулах, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр туршлага хуримтлуулахын зэрэгцээ шинэ шинэ судалгааны нотолгоонуудыг бий болгосоор байна.
Энэ утгаар би Нобелийн шагналт, Дэлхийн орчны эрүүл мэндийн Профессор Керк Р.Смитийг Монгол улсад урьж, өнөөдөр энэ хүн бас Та бүхэнд дэлхийн улсууд орнуудад агаарын бохирдлоос үүдэлтэй эрүүл мэндийн нөлөөллийн талаарх хамгийн сүүлийн судалгааны дүн, шийдлүүдээс танилцууна.
Эцэст нь манай өнөөдрийн зөвлөгөөнд нийгмийн эрүүл мэнд, эрчим хүч, байгаль орчин зэрэг салбарын бодлого боловсруулагчид, мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид болон хэвлэл мэдээлэл, иргэдийн төлөөллүүд түүнчлэн Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр бидэнтэй хамтран ажиллаж гадаад дотоодын байгууллагуудын төлөөлөл оролцож байгаараа чухал ач холбогдолтой зөвлөгөөн болж байна.
Зөвлөгөөний үеэр Гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр санал бодлоо чөлөөтэй хуваалцаж, цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар НЭГ шийдэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

Сэтгэгдэл (0)