11-15 насны охидод хүний хөхөнцөр вирусын вакцинжуулалт хийх бэлтгэл ажил эхэллээ

Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр, Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын Мянганы сорилтын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүний хөхөнцөр вирус”-ийн (ХХВ) халдвараас сэргийлэхХавдартай тэмцэх үндэсний хөтөлбөр, Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монголын Мянганы сорилтын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Хүний хөхөнцөр вирус”-ийн (ХХВ) халдвараас сэргийлэх вакциныг дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвтэй хамтран хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурах Ёслолын ажиллагаа 10 сарын 13-ны өдөр ЭМЯ-нд болов. Ёслолын арга хэмжээнд Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Цолмон, АНУ-ын Мянганы Сорилтын Корпорацийн Дэд Захирал Том Хүрлеи, ММСС-гийн Гүйцэтгэх Захирал С.Баярбаатар, ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн захирал А.Мөнхтайван, ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нар оролцов.

2005 онд Улаанбаатар хотын оршин суугч 15-59 насны нийт 969 эмэгтэйчүүдэд ХХВ-ын тархалтын судалгаа ДНК-ийн шинжилгээгээр хийхэд 35% буюу 350-д нь уг вирус илэрсэн байна. Мөн эдгээр хүмүүсийн цусны ийлдсэнд хийсэн эсрэг бие илрүүлэх шинжилгээгээр 38%-д нь эерэг ( ) буюу Хүний хөхөнцөр вирусээр халдварлагдаж байсан байна. Эдгээр тоо баримтыг Азийн орнуудад адил аргаар хийсэн судалгаа шинжилгээнүүдтэй харьцуулахад Монгол улс тивийн хэмжээнд хамгийн өндөр үзүүлэлт гарчээ. Сүүлийн жилүүдэд умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын дотор 2 дугаарт, нас баралтын 4 дүгээрт орж байна. Умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдол 2005, 2006 онуудад 10.000 хүн амд 1.23-1.55 промиль болж цаашид өсөх хандлагатай байна.

Иймээс дэлхийн 100 гаруй улс оронд хэрэглэгдэж, үр дүнтэй болох нь тогтоогдсон, НҮБ-ын агентлагууд зөвшөөрсөн, ДЭМБ-ын стандартыг хангасан “Хүний хөхөнцөр вирүс”-ийн халдвараас сэргийлэх вакцинаар хүн амыг дархлаажуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэх бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Эхний ээлжинд умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл өндөр байгаа Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 11-15 насны, 14491 охидыг сонгон дархлаажуулахаар бэлтгэж байна. Цаашид дээрх насны бүх охидыг бүрэн хамруулан дархлаажуулах зорилго тавин ажиллаж байна.

Одоо хэрэглэхээр сонгож аваад байгаа GARDASIL вакцин нь Хүний хөхөнцөр вирүсийн 6,11,16,18 дах хэв шинжээр үүсгэгдсэн умайн хүзүү, үтрээ, гадна бэлэг эрхтэн, хошногоны хорт хавдар, бэлгийн үү болон эдгээр хавдарын урьтал өвчнүүдээс 70-90% сэргийлнэ.

Дархлаажуулалтын эхний тунг 2012 оны 3 дугаар сарын 12-16 нд, 2 дахь тунг 2012 оны 5 дугаар сарын 20-25 нд, 3 дахь тунг 2012 оны 9 дүгээр сарын 10-14 нд тус тус хийхээр төлөвлөөд байгаа юм. Ийнхүү сонгогдсон аймгуудын Эрүүл Мэндийн Газартай хамтран товлосон хугацаанд дархлаажуулалтаа хийхээр ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл, Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв бэлтгэл ажилдаа ороод байна.

Лавлах утас:
ММСС-гийн Эрүүл мэндийн төсөл: 7012-1024
ХӨСҮТ-ийн ХӨТС-ийн алба: 46 36 32, 9915-0594
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)