Германд 39 хүн химийн бодисонд хордов

Германы жижиг хот Брухлын аюулгүйн технологийн үйлдвэрт химийн бодис хлорын шохой санамсаргүйгээр дэгдэж, 39 хүн хордлоо.
Германы жижиг хот Брухлын аюулгүйн технологийн үйлдвэрт химийн бодис хлорын шохой санамсаргүйгээр дэгдэж, 39 хүн хордлоо.
Хохирогч 39 ажилчдын долоогийнх нь биеийн байдал маш муу байгаа бөгөөд үйлдвэрийн дотор байсан 300 гаруй хүний биеийн байдал эрсдэлтэй хэвээр байна. Тус үйлдвэрийн осол химийн бодисууд натрийн хлорид, давсны хүчил нийлж урвалд орсоны улмаас хлорын шохой их хэмжээгээр ялгарсанаас үүдэн гарчээ.

Агаарын чанарын шинжилгээг байгууламжийн дотор болон гаднах орчинд хийсэн бөгөөд шинжилгээгээр хлорын шохой гаднах орчинд тархаагүй хэмээн гарсан байна. Хэрэв тархсан бол Брухлын 46000 хүн хордох аюул нүүрлэх байсан аж.


UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)