Чилид газар хөдөллөө
- 2012-01-18
- Дэлхий
- 0
Өчигдөр 5,6 баллын хүчтэй газар хөдлөлт Чилийн далайн эргийн орчимд
болсон тухай АНУ-ын Газар зүйн судалгааны хүрээлэнгээс мэдээллээ.

Газар хөдлөлтийн голомт Кокүймбо мужид буюу Чилийн Валпарайсо хотоос хойш 160 км-т болсон байна. Чичирхийлэлт газрын гадаргаас доош 24 км гүнд мэдрэгдсэн бөгөөд газар хөдлөлт далайн эргийн ойр орчимд болсон хэдий ч, цунамийн аюул нүүрлээгүй ажээ. Одоогоор учруулсан хор хохирлын талаар ямар нэгэн мэдээлэл байхгүй байна.
Чилийн тус нутаг дэвсгэрт газар хөдлөлт төдийлөн болоод байдаггүй бөгөөд газар хөдлөлтийн дараа харилцаа холбоо тасрах зэрэг жижиг асуудал, бэрхшээл тулгарчээ.
UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)