Гэр бүлийн аз жаргалын цөм нь эрүүл мэнд
- 2011-10-27
- Эрүүл мэнд
- 0
Нэг янзаар эвлэгхэн шуусан үс, ажил хэрэгч дэгжин хувцаслалт, нүдэнд
дулаахан инээмсэглэл, ямар ч эрийн харцыг унагахаар үзэсгэлэн, нүүр
бардам хашиж яваа дэд сайдын алба...Нэг янзаар эвлэгхэн шуусан үс, ажил хэрэгч дэгжин хувцаслалт, нүдэнд дулаахан инээмсэглэл, ямар ч эрийн харцыг унагахаар үзэсгэлэн, нүүр бардам хашиж яваа дэд сайдын алба... Монголын улстөрд эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдөж, эрчүүдээс дутахгүй нэр хүнд, орон зайг бий болгосон цөөхөн бүсгүйчүүдийн нэгтэй уулзлаа. Гэхдээ бид Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмонтой албаны яриа өрнүүлэхийг зорилгоо болгосонгүй. Дэд сайдыг хувь хүн талаас нь нээсэн яриа өнөө хэр хэвлэлийн хуудаснаа цөөхөн гарсан болохоор ч тэр үү “тэр хэр сайн ээж бол, ханьдаа яаж эрхэлдэг бол, хувь хүнийх нь философийг шинээр нээх юмсан, гэр бүл, аавынх нь талаар илүү дотно яриа дэлгэхсэн” гэсэн хүсэл тээсээр албан өрөөнийх нь хаалгыг татлаа. Санасныг бодоход тэр их энгийн юм. Илэн далангүй харилцаа, хашилт хаалт, дүр эсгэлт, элдэв хачиргүй яриа нь Ж.Цолмон сайдыг өөрөөр нээх хүслийг минь ядах юмгүй биелүүлсэн.
Монголын улс төрийг эрчүүдийн хатуу ертөнц гэж тодорхойлох нь бий. Эмэгтэйчүүд улс төрд ороод хэрэг байна уу гэсэн хандлага ч байдаг. Бүсгүй хүн шийдвэр гаргах төвшинд ажиллах зайлшгүй шалтгаан нь таныхаар юу вэ?
Эмэгтэйчүүдийн улс төр, эрэгтэйчүүдийн улс төр гэж улс төрийг өөрийг нь ойлгож болохгүй. Учир нь улс төрчийн эрхэм зорилго бол ард түмэн, нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн байх ёстой. Гэхдээ эмэгтэй ч бай эрэгтэй ч бай улс төрд
орох адилхан боломж, бололцоотой байх ёстой. Энэ утгаараа манай улс төрийн нөхцөлийн хувьд асуудлууд байна. Үүнийг хүмүүс улс төр дэх жендерийн асуудал гэж томъёолж болно. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хангалтгүй цөөхөн байгаа гэдэг нь факт, нөгөөтэйгүүр улс төрийн намууд өөрийн намынхаа дүрмүүдэд квот тогтоож, "Их Тэнгэрийн" тунхаглалыг баталсан нь мөн факт. Эдгээрийгээ хэрэгжүүлэх ёстой. Үүнийг ч эмэгтэйчүүд бид шаардаж байгаа, түүний төлөө ч бид тууштай тэмцэх болно. Бид юм гуйж, өрөвдүүлж авах гэж байгаа зүйл биш, харин жинхэнэ Ардчилсан нийгэмд эдлэх ёстой эрхийн талаар ярьж байна. Жендрийн асуудлыг хэрхэн шийдсэн байдлаар нь тухайн улсын бодит ардчиллын мөн чанарыг дүгнэдэг юм. Энэ нь зайлшгүй шалтгаан мөн.
Гэхдээ л эмэгтэй хүнд улстөр хатуу, хэцүү байгаа биз дээ?
Ямарч байсан амархан гэж хэлэхгүй. Эмэгтэйчүүд маань эрчүүдээс эрдэм мэдлэг, оюун ухаан, ур чадвар, чадамжаараа хоёр түвшин дээгүүр байж сая эн тэнцэх боломжийг олж авч байна. Тэгээд ч эмэгтэйчүүдийн маань оролцоо шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд маш цөөхөн байна. Эмэгтэйчүүд маань тууштай, эв нэгдэлтэй, жендер гэж хэлж байгаа жинхэнэ утгаа ухамсарлан ойлгож, ойлгуулж, мэдрэмжтэй зөв тэмцэж чадвал давшгүй хэцүү зүйл гэж байхгүй л байхгүй юу даа. Асар их тэвчээр, хатуужил шаардагддаг л юм.
Нэгэнт улстөрд орсон бүсгүйчүүдийг хатуу шүүмжлэл тойрдоггүй. Та ч гэсэн тэр бүсгүйчүүдийн нэг. Шүүмжлэл, дайралтад яаж ханддаг вэ?
Би хүмүүстэй санал бодлоо чөлөөтэй хуваалцах, асуудлын шийдэл, үнэнийг олохын төлөө маргалдах дуртай. Энэнээс олон шинэлэг юмыг олж авах, өөрийн бодол өөртөө зөв гэж хэдийгээр хэлдэгч бас эрэгцүүлж бодож, ухаанаа тэлж, мэдлэгээ баяжуулдаг. Энэ хүрээнд бол би шүүмжлэлд анхааралтай ханддаг. Шүүмжлэл маань надад анализ дүгнэлт хийх, надад болон нийгэмд сайн зүйлийг авчрах, өөрчлөх бол би хүлээж авдаг. Харин хүнийг явцуу зорилгоор, атаархуу, атгаг санаа агуулан, гутаан доромжлох, дайрч давшлах, ул үндэсгүй гүтгэх явдлыг хүлээн зөвшөөрөхгүй, хүлээж авахгүй, түүнд анхаарлаа хандуулах нь цаг заваа барсан, дэмий мэдрэлээ үрсэн туйлын харамсалтай гэж үздэг. Тийм учраас, ялангуяа өөрсдөө хуруу нэмэрлэхгүй юм мөртлөө, бусдыгаа дайрч доромжлоод байгаа хүмүүсийг ойлгодоггүй юм. Яасан завтай байдаг юм бэ. Хийх юм зөндөө байна шүү дээ. Жишээ нь үнэхээр болохгүй байна гэж үзэж байгаа бол засаж залруулахын төлөө хамтарч ажиллаж, сайн дураараа үйл ажиллагаануудыг явуулж ядуу зүдүү хүмүүст туслаж, хог шорооноос түүж, эмнэлгийн тусламжийг ч зохион байгуулж хүрэхгүй, хүртэхгүй газар нь хүргэж болно шүү дээ.Хүмүүсийн тэр муухай хар пиар манайд гаарч байгаад их санаа зовдог. Хувь хүнд байтугай нийгмийн эрүүл сэтгэхүй улмаар эрүүл мэндэд асар хортой. Бурхан бүхнийг харж, засаж залруулж байгаа гэдэгт би итгэдэг. Лев Толстой хэлсэн байдаг " Хүн болгон дэлхийг өөрчлөх талаар л яриад байдаг, харин өөрийгөө өөрчлөнө гэж хэн ч яридаггүй"
Гэр бүлийн аз жаргал юун дээр тогтдог гэж та боддог вэ?
Америкийн гуравдугаар ерөнхийлөгч, тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогч Томас Жефферсон " амьдралд хамгийн аз жаргалтай мөчүүд цөөхөн байдаг, тэр аз жаргалтай мөчүүдийг би халуун гэр бүлийнхээ дунд, тэдэнтэйгээ байхдаа л эдэлсэн" гэж хэлсэн байдаг. Хялбархан ч юм шиг мөртлөө маш гүн ухаантай, үнэн үг. Үнэхээр намайг ойлгодог, хайрладаг, итгэдэг гэр бүлдээ халуун ам бүлээрээ байх миний хувьд хамгийн аз жаргалтай мөч. Гэр бүл гэдэг маш том агуу зүйл, найз андууд бол маш нандин, эрхэм зүйл, амьдрал өөрөө маш богинохон. Ийм учираз жаргалаа хүмүүстэй хуваалцсанаар өөрөө аз жаргалыг мэдэрдэг.Ер нь бол хүнд гэр бүл бурхнаас заяагддаг.
Нөхрийнхөө ямар чанарт илүү татагдсан бэ?
Анх намайг татсан чанарууд нь өнөөдөр ч яг тэр хэвээрээ.Хэзээ ч уурладаггүй. Юмыг их тайвнаар хүлээж авч чаддаг. Хааяахан үг хэлэхдээ их жинтэй хэлнэ. Надад тэр үг нь их нөлөөлдөг. Хэлснээрнь явдаг. Хамгийн гол нь надад ямарч нөхцөл тавихгүйгээр итгэдэг.
Аавууд охидынхоо амьдралд их нөлөөлдөг гэдэг. Аав чинь өнөөдрийн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон гэдэг бүсгүйд юу өгсөн бол?
Тиймээ би аавын охин. "Сайхан муухай хоёрыг минь шингээж дэлгэрсэн цэцэг чи, сайн заяаны одонд шилгээж унасан гэрэл чи" гэж аав минь намайг хэлсэн. Миний аав бол жинхэнэ монгол эр хүн, дэлхийд данстай хүн. Аавын минь ухаан, ээжийн минь хайр энэрэл, ханийн минь түшиг, хоёр үрийн минь хүндлэл, ард түмний минь итгэлгүйгээр Би хэн билээ. Манайх гурван хүүхэдтэй айл, би доороо хоёр эрэгтэй дүүтэй, Тэдэнтэйгээ тоглож өсөж, тэднийгээ хүмүүжүүлж, жинхэнэ эр хүн болж өсөж торниход хувь нэмрээ оруулсан гэж боддог.
Миний доод талын дүү бид хоёр дэрсхэн л дээ, эмээ өвөө дээрээ өссөн юм. Эмээ маань бид хоёрыг дагуулаад явахаар хүмүүс манай дүүг харж зогсоод ямар хөөрхөн хүүхэд вэ, охин уу, хүү юу , ямар буржгар гоё үстэй юм бэ гээд л магтдагсан. Намайг болохоор тоохгүй угаасаа мярайлаг, эрэгтэй хүүхэд шиг дүрсгүй шинжтэй юм байна гэдэг байж билээ. Тэгэхээр би аавтайгаа л адилхан байсан. Гэхдээ миний аав царайлаг, том давхраатай нүдтэй гоё хүн. Ээжийн тал маш царайлаг хүмүүс байдаг шүү.
Танай охид бас аавдаа амь уу?
Миний хоёр охидууд минь яг аав. Аавдаа их амь, тэд амь нэгтэй улсууд. Аав нь дандаа гоё юм хэлнэ, гоё юм авч өгнө, хэзээ ч чи тэг гэж хатуурхахгүй. Тэр гурав орой болгон хөгжим тоглоно, хамт тоглоно, хөгжим дуучдын тухай ярина, биеэ хамгаалах урлагийн талаар аав нь охидууддаа зааж өгнө. Манайх хэдэн мянган кинотой, түүхийн сэдэвтэй кино, ном уншиж, тэр гурав ном хаялцах дуртай. Бид гурвын Ipad дээр аав нь мянгаад ном гурван хэл дээр суулгаж өгсөн. Би л гэхэд сүүлийн долоо хоногт 5 ном уншиж дуусгасан. Цаг зав байдаг бол бүгдийг нь уншвал мөн ч их ухаан тэлж, мэдлэг нэмэгдэх байхдаа. Удахгүй том охин маань докторын зэрэг хамгаалахаар явах гэж байгаа. Өвөө, эмээ нь хүргэж өгнө.
Та хэрхэн гоо сайхандаа анхаардаг вэ. Сүүлийн үед ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байна.
Хүний дотоод гоо сайхан гадаад гоо сайхнаа чимдэг, тодотгож өгдөг гэж боддог. Дотоод гоо сайхангүй бол ганц гадаад үзэмж дэлгүүрийн цонхон дээр байгаа манекентэй л адилхан. Зав байдаггүй учраас үсчин гоо сайханд орж чаддагүйгээ нуугаад яах вэ. Сэтгэл зөв, сайхан инээмсэглээд л явна даа. Харин сайн тос, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх ёстой, болж өгвөл. Энэ нь үнэхээр хөгшрөлтөөс хамгаалдаг юм байна лээ шүү, бүсгүйчүүдээ. Би эртнээс chanel, clinique-3 steps, kanebo-бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж ирсэн. Харин одоо арьс арчилгаандаа Seba med хэрэглэж эхлээд байна. Хамгийн гол нь хүний арьсны хүчил шүлтийн орчинг тэнцвэртэй байвал сайн. Энэ бүтээгдэхүүн тэнцвэржүүлэгч PH5.5 буюу байгалиас заяагдсан арьсны хамгаалах чадварыг сэргээж арьсыг эрүүлжүүлэн дэмжиж өгдгөөрөө онцлогтой юм байна лээ. Ер нь бүсгүйчүүд маань косметка нүүр будалтаасаа илүүтэйгээр арьс арчилгаандаа илүү сайн анхаарч байхёстой гэж хэлмээр байна.
Яагаад гэвэл арьс эрүүл байх тусмаа үзэсгэлэнтэй харагддаг ба эрүүл арьс нь ямар ч төрлийн будаг косметка хэрэглэхэд сайн шингээж хүлээн авдаг. Угаасаа баланс нь алдагдсан эрүүл биш арьсанд ямар ч үнэтэй сайн косметка хэрэглэсэн ч зөв хүлээж авч чадахгүй. Гадагшаа явахдаа авдаг байсан чинь харин саяхнаас манай улсад албан ёсоор борлогдож эхэлсэн ба эх орноосоо авч хэрэглэх боломжтой болсондоо сэтгэл хангалуун байгаа.
Эрүүл мэндийн дэд сайдтай уулзсаных асуухгүй өнгөрөх аргагүй нэг асуулт байна. Хүмүүс өвчнөө хүндрүүлсний дараа л сая нэг эмнэлэг гэдэг. Урьдчилан сэргийлэх алхмыг хэвшүүлж, эрүүл мэнддээ хариуцлагатай хандах сэтгэлгээг яаж бий болгох вэ?
Сэтгэлгээний өөрчлөлтийг ард иргэд маань хийх хэрэгтэй байна. Амьдралын зөв хэвшил, маягт суралцах хэрэгтэй. Эмнэлэгт хандахгүйгээр, мөнгө зарахгүйгээр эрүүл байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж зөндөө бий. Эрүүл байна гэдэг цогц ойлголт юм. Өвдөх өвчин, ямар нэгэн зовиур байхгүй, сэтгэл тэнэгэр, оюун санаа цэлмэг, харц дээгүүр, нуруу шулуун, царай тунгалаг, бие хөнгөн, үргэлж сайн сайхныг бодох түүндээ тэмүүлэх хийх, хөдөлмөрлөх хүсэл төрж түүндээ хүрэх зориг хүч, эрчтэй байвал тэр хүн эрүүл сайхан байна гэж бодох хэрэгтэй. Тийм байхын тулд өөрийн муу, хорт зуршлаасаа аажмаар татгалзах хэрэгтэй.
Надад нэг муу зуршил бий тэр нь өдөр болгон өөртөө зав гаргаж чаддаггүй, эрт унтаж чаддаггүй явдал юм. Хүн аль болохоор эрт сайхан амарч байвал эрүүл мэндэд маш хэрэгтэй. Хүслээ хүн зааглаж сурах хэрэгтэй, түүнд суралцах хэрэгтэй. Жишээ нь зүрх судасны өвчингүй, цусны даралт нь ихэсдэггүй хүн гэж алга, тэгвэл давсны хэрэглээгээ багасгах буюу хэрэглэхээ больчихвол цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин 20 хувиар буураад л явчихна.
Бид амандаа хоолыг 40-60 зажлах ёстой гэтэл тэгж зажилдаггүй, тэгэхээр хүн амандаа хоолыг 10 орчим секунд л зажлаж тэр хугацаанд амталдаг, хоолыг нэгэнт залгисан тохиолдолд амтыг бид мэдэрдэггүй. Тэгэхээр би юу гэлэх гээд байна вэ гэхээр 10 секундын таашаал авахын төлөө эрүүл мэндээ битгий муутга. Хоол маань амттай байхаасаа илүү хамгийн гол нь эрүүл, зөв хоол байх ёстой гэдгийг хэлье. Ингэж чадвал маш том нэг урьдчилан сэргийлэлт. Өөртөө болон, ойр тодныхондоо халамжтай, сэргэг байх хэрэгтэй, ажиглаж байх шаардлагатай.
Гэхдээ урьдчилан сэргийлж байна гээд л эмчид үзүүлээд, янз бүрийн оношлогоо хийлгээд, мөнгөө үрээд бай гэсэн үг биш шүү дээ, Эрүүл байна гэдэг 70 хувь нь хувь хүнээс, 30 хувь л эрүүл мэндийн байгууллагаас, эмч нараас хамааралтай. Өрхийн эмчийнхээ хяналтанд байнга байх тэндээс бүхий л мэдээллийг авах бүрэн боломж байгаа. Яриад байвал дуусахгүй сэдэв л дээ.
Дараа нь тодорхой өвчнөөр гэдэг юм уу тодорхой сэдвээр ярилцвал гоё байхаа. Би ард иргэддээ өөрийн мэдэж байгаа бүхий л юмаа хуваалцаж тэр нь жоохон ч гэсэн нэмэр болж байвал үнэхээр баяртай байх болно. Миний facebook, twitter, blog-оор дамжуулаад асуултаа тавиарай.
Дэд сайдын тухай таны мэдэхгүй сонирхолтой шивнээ
• Надад 30,000 долларын цүнх барих шаардлага байхгүй. Цүнх бол миний ажлын нэг хэрэгсэл. Юмаа энд тэнд гээчихгүйн тулд л хэрэглэдэг эд. Би цүнхээр гоёдоггүй. Гэхдээ мэдээж хулхины ч юмуу, бүр хямдхан цүнх барихгүй л дээ.
• Хүний дотоод гоо сайхан гадаад гоо сайхнаа чимдэг, тодотгож өгдөг гэж боддог. Дотоод гоо сайхангүй бол ганц гадаад үзэмж дэлгүүрийн цонхон дээр байгаа манекентэй л адилхан. Зав байдаггүй учраас үсчин гоо сайханд орж чаддаггүйгээ нуугаад яах вэ. Сэтгэл сайхан, сайхан инээмсэглээд явна даа
• Эмэгтэй хүн боломж олдож байвал сайн тос хэрэглэх ёстой. Өглөөд байнга зөгийн балтай ус уудаг.
• Хоолны дэглэмийн хувьд би их өөр бодолтой. Хүн гэдэг чинь байгалийн амьтан. Орон зайгаа өөр болгох гэж тодорхой хэмжээнд оролдож байгаа л нэг амьтан. Амьтан юм чинь зарим юман дээр амьтныхаа инстинктээр байх ёстой. Олон янзын хоолны дэглэм байдаг.Яагаад хүн заавал тийм загварт орох ёстой гэж. Би хүсвэл иднэ, хүсэхгүй бол идэхгүй. Өлсч байгаа үед дуртай юмаа иддэг. Дуртай юмаа идвэл бие организм баярлана. Бодисын солилцоо сайн явагдана. Оюун ухаан сайжирна.
• Хагас бүтэн сайн өдөр идэх юм “овоолж” байгаад кино үзэх дуртай. Манайх бараг 5000 кинотой болсон байх шүү. Үзсэн киноноосоо гоё кайф, мэдрэмж авахыг хүсдэг.
• Би их сайхан ээжтэй. Хэрвээ би хүмүүст гоё харагдаж байгаа бол байгалийн үе дамжсан генийн бүтээгдэхүүн гэж ойлгох хэрэгтэй.
• Жингээ нэмдэггүй, хувцаснууд нь гол төлөв классик загвартай болохоор 15 жилийн өмнөх хувцсаараа ч гоёдог
• 100 гаруй туфлитай
• Өдөрт 20 минут бурхны ном уншиж, өөрийнхөө ухаан санааг төвлөрүүлдэг, хичнээн орой, хэдэн цаг болж байсан ч хийе гэсэн юмаа хийж дуусгадаг.
Монголын улс төрийг эрчүүдийн хатуу ертөнц гэж тодорхойлох нь бий. Эмэгтэйчүүд улс төрд ороод хэрэг байна уу гэсэн хандлага ч байдаг. Бүсгүй хүн шийдвэр гаргах төвшинд ажиллах зайлшгүй шалтгаан нь таныхаар юу вэ?
Эмэгтэйчүүдийн улс төр, эрэгтэйчүүдийн улс төр гэж улс төрийг өөрийг нь ойлгож болохгүй. Учир нь улс төрчийн эрхэм зорилго бол ард түмэн, нийгмийн сайн сайхны төлөө чиглэгдсэн байх ёстой. Гэхдээ эмэгтэй ч бай эрэгтэй ч бай улс төрд
орох адилхан боломж, бололцоотой байх ёстой. Энэ утгаараа манай улс төрийн нөхцөлийн хувьд асуудлууд байна. Үүнийг хүмүүс улс төр дэх жендерийн асуудал гэж томъёолж болно. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хангалтгүй цөөхөн байгаа гэдэг нь факт, нөгөөтэйгүүр улс төрийн намууд өөрийн намынхаа дүрмүүдэд квот тогтоож, "Их Тэнгэрийн" тунхаглалыг баталсан нь мөн факт. Эдгээрийгээ хэрэгжүүлэх ёстой. Үүнийг ч эмэгтэйчүүд бид шаардаж байгаа, түүний төлөө ч бид тууштай тэмцэх болно. Бид юм гуйж, өрөвдүүлж авах гэж байгаа зүйл биш, харин жинхэнэ Ардчилсан нийгэмд эдлэх ёстой эрхийн талаар ярьж байна. Жендрийн асуудлыг хэрхэн шийдсэн байдлаар нь тухайн улсын бодит ардчиллын мөн чанарыг дүгнэдэг юм. Энэ нь зайлшгүй шалтгаан мөн. Гэхдээ л эмэгтэй хүнд улстөр хатуу, хэцүү байгаа биз дээ?
Ямарч байсан амархан гэж хэлэхгүй. Эмэгтэйчүүд маань эрчүүдээс эрдэм мэдлэг, оюун ухаан, ур чадвар, чадамжаараа хоёр түвшин дээгүүр байж сая эн тэнцэх боломжийг олж авч байна. Тэгээд ч эмэгтэйчүүдийн маань оролцоо шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшинд маш цөөхөн байна. Эмэгтэйчүүд маань тууштай, эв нэгдэлтэй, жендер гэж хэлж байгаа жинхэнэ утгаа ухамсарлан ойлгож, ойлгуулж, мэдрэмжтэй зөв тэмцэж чадвал давшгүй хэцүү зүйл гэж байхгүй л байхгүй юу даа. Асар их тэвчээр, хатуужил шаардагддаг л юм.
Нэгэнт улстөрд орсон бүсгүйчүүдийг хатуу шүүмжлэл тойрдоггүй. Та ч гэсэн тэр бүсгүйчүүдийн нэг. Шүүмжлэл, дайралтад яаж ханддаг вэ?
Би хүмүүстэй санал бодлоо чөлөөтэй хуваалцах, асуудлын шийдэл, үнэнийг олохын төлөө маргалдах дуртай. Энэнээс олон шинэлэг юмыг олж авах, өөрийн бодол өөртөө зөв гэж хэдийгээр хэлдэгч бас эрэгцүүлж бодож, ухаанаа тэлж, мэдлэгээ баяжуулдаг. Энэ хүрээнд бол би шүүмжлэлд анхааралтай ханддаг. Шүүмжлэл маань надад анализ дүгнэлт хийх, надад болон нийгэмд сайн зүйлийг авчрах, өөрчлөх бол би хүлээж авдаг. Харин хүнийг явцуу зорилгоор, атаархуу, атгаг санаа агуулан, гутаан доромжлох, дайрч давшлах, ул үндэсгүй гүтгэх явдлыг хүлээн зөвшөөрөхгүй, хүлээж авахгүй, түүнд анхаарлаа хандуулах нь цаг заваа барсан, дэмий мэдрэлээ үрсэн туйлын харамсалтай гэж үздэг. Тийм учраас, ялангуяа өөрсдөө хуруу нэмэрлэхгүй юм мөртлөө, бусдыгаа дайрч доромжлоод байгаа хүмүүсийг ойлгодоггүй юм. Яасан завтай байдаг юм бэ. Хийх юм зөндөө байна шүү дээ. Жишээ нь үнэхээр болохгүй байна гэж үзэж байгаа бол засаж залруулахын төлөө хамтарч ажиллаж, сайн дураараа үйл ажиллагаануудыг явуулж ядуу зүдүү хүмүүст туслаж, хог шорооноос түүж, эмнэлгийн тусламжийг ч зохион байгуулж хүрэхгүй, хүртэхгүй газар нь хүргэж болно шүү дээ.Хүмүүсийн тэр муухай хар пиар манайд гаарч байгаад их санаа зовдог. Хувь хүнд байтугай нийгмийн эрүүл сэтгэхүй улмаар эрүүл мэндэд асар хортой. Бурхан бүхнийг харж, засаж залруулж байгаа гэдэгт би итгэдэг. Лев Толстой хэлсэн байдаг " Хүн болгон дэлхийг өөрчлөх талаар л яриад байдаг, харин өөрийгөө өөрчлөнө гэж хэн ч яридаггүй"
Гэр бүлийн аз жаргал юун дээр тогтдог гэж та боддог вэ?
Америкийн гуравдугаар ерөнхийлөгч, тусгаар тогтнолын тунхаглалыг зохиогч Томас Жефферсон " амьдралд хамгийн аз жаргалтай мөчүүд цөөхөн байдаг, тэр аз жаргалтай мөчүүдийг би халуун гэр бүлийнхээ дунд, тэдэнтэйгээ байхдаа л эдэлсэн" гэж хэлсэн байдаг. Хялбархан ч юм шиг мөртлөө маш гүн ухаантай, үнэн үг. Үнэхээр намайг ойлгодог, хайрладаг, итгэдэг гэр бүлдээ халуун ам бүлээрээ байх миний хувьд хамгийн аз жаргалтай мөч. Гэр бүл гэдэг маш том агуу зүйл, найз андууд бол маш нандин, эрхэм зүйл, амьдрал өөрөө маш богинохон. Ийм учираз жаргалаа хүмүүстэй хуваалцсанаар өөрөө аз жаргалыг мэдэрдэг.Ер нь бол хүнд гэр бүл бурхнаас заяагддаг.
Нөхрийнхөө ямар чанарт илүү татагдсан бэ?
Анх намайг татсан чанарууд нь өнөөдөр ч яг тэр хэвээрээ.Хэзээ ч уурладаггүй. Юмыг их тайвнаар хүлээж авч чаддаг. Хааяахан үг хэлэхдээ их жинтэй хэлнэ. Надад тэр үг нь их нөлөөлдөг. Хэлснээрнь явдаг. Хамгийн гол нь надад ямарч нөхцөл тавихгүйгээр итгэдэг.
Аавууд охидынхоо амьдралд их нөлөөлдөг гэдэг. Аав чинь өнөөдрийн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон гэдэг бүсгүйд юу өгсөн бол?
Тиймээ би аавын охин. "Сайхан муухай хоёрыг минь шингээж дэлгэрсэн цэцэг чи, сайн заяаны одонд шилгээж унасан гэрэл чи" гэж аав минь намайг хэлсэн. Миний аав бол жинхэнэ монгол эр хүн, дэлхийд данстай хүн. Аавын минь ухаан, ээжийн минь хайр энэрэл, ханийн минь түшиг, хоёр үрийн минь хүндлэл, ард түмний минь итгэлгүйгээр Би хэн билээ. Манайх гурван хүүхэдтэй айл, би доороо хоёр эрэгтэй дүүтэй, Тэдэнтэйгээ тоглож өсөж, тэднийгээ хүмүүжүүлж, жинхэнэ эр хүн болж өсөж торниход хувь нэмрээ оруулсан гэж боддог.
Миний доод талын дүү бид хоёр дэрсхэн л дээ, эмээ өвөө дээрээ өссөн юм. Эмээ маань бид хоёрыг дагуулаад явахаар хүмүүс манай дүүг харж зогсоод ямар хөөрхөн хүүхэд вэ, охин уу, хүү юу , ямар буржгар гоё үстэй юм бэ гээд л магтдагсан. Намайг болохоор тоохгүй угаасаа мярайлаг, эрэгтэй хүүхэд шиг дүрсгүй шинжтэй юм байна гэдэг байж билээ. Тэгэхээр би аавтайгаа л адилхан байсан. Гэхдээ миний аав царайлаг, том давхраатай нүдтэй гоё хүн. Ээжийн тал маш царайлаг хүмүүс байдаг шүү.
Танай охид бас аавдаа амь уу?
Миний хоёр охидууд минь яг аав. Аавдаа их амь, тэд амь нэгтэй улсууд. Аав нь дандаа гоё юм хэлнэ, гоё юм авч өгнө, хэзээ ч чи тэг гэж хатуурхахгүй. Тэр гурав орой болгон хөгжим тоглоно, хамт тоглоно, хөгжим дуучдын тухай ярина, биеэ хамгаалах урлагийн талаар аав нь охидууддаа зааж өгнө. Манайх хэдэн мянган кинотой, түүхийн сэдэвтэй кино, ном уншиж, тэр гурав ном хаялцах дуртай. Бид гурвын Ipad дээр аав нь мянгаад ном гурван хэл дээр суулгаж өгсөн. Би л гэхэд сүүлийн долоо хоногт 5 ном уншиж дуусгасан. Цаг зав байдаг бол бүгдийг нь уншвал мөн ч их ухаан тэлж, мэдлэг нэмэгдэх байхдаа. Удахгүй том охин маань докторын зэрэг хамгаалахаар явах гэж байгаа. Өвөө, эмээ нь хүргэж өгнө.
Та хэрхэн гоо сайхандаа анхаардаг вэ. Сүүлийн үед ямар гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байна.
Хүний дотоод гоо сайхан гадаад гоо сайхнаа чимдэг, тодотгож өгдөг гэж боддог. Дотоод гоо сайхангүй бол ганц гадаад үзэмж дэлгүүрийн цонхон дээр байгаа манекентэй л адилхан. Зав байдаггүй учраас үсчин гоо сайханд орж чаддагүйгээ нуугаад яах вэ. Сэтгэл зөв, сайхан инээмсэглээд л явна даа. Харин сайн тос, чанартай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх ёстой, болж өгвөл. Энэ нь үнэхээр хөгшрөлтөөс хамгаалдаг юм байна лээ шүү, бүсгүйчүүдээ. Би эртнээс chanel, clinique-3 steps, kanebo-бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж ирсэн. Харин одоо арьс арчилгаандаа Seba med хэрэглэж эхлээд байна. Хамгийн гол нь хүний арьсны хүчил шүлтийн орчинг тэнцвэртэй байвал сайн. Энэ бүтээгдэхүүн тэнцвэржүүлэгч PH5.5 буюу байгалиас заяагдсан арьсны хамгаалах чадварыг сэргээж арьсыг эрүүлжүүлэн дэмжиж өгдгөөрөө онцлогтой юм байна лээ. Ер нь бүсгүйчүүд маань косметка нүүр будалтаасаа илүүтэйгээр арьс арчилгаандаа илүү сайн анхаарч байхёстой гэж хэлмээр байна.
Яагаад гэвэл арьс эрүүл байх тусмаа үзэсгэлэнтэй харагддаг ба эрүүл арьс нь ямар ч төрлийн будаг косметка хэрэглэхэд сайн шингээж хүлээн авдаг. Угаасаа баланс нь алдагдсан эрүүл биш арьсанд ямар ч үнэтэй сайн косметка хэрэглэсэн ч зөв хүлээж авч чадахгүй. Гадагшаа явахдаа авдаг байсан чинь харин саяхнаас манай улсад албан ёсоор борлогдож эхэлсэн ба эх орноосоо авч хэрэглэх боломжтой болсондоо сэтгэл хангалуун байгаа.
Эрүүл мэндийн дэд сайдтай уулзсаных асуухгүй өнгөрөх аргагүй нэг асуулт байна. Хүмүүс өвчнөө хүндрүүлсний дараа л сая нэг эмнэлэг гэдэг. Урьдчилан сэргийлэх алхмыг хэвшүүлж, эрүүл мэнддээ хариуцлагатай хандах сэтгэлгээг яаж бий болгох вэ?
Сэтгэлгээний өөрчлөлтийг ард иргэд маань хийх хэрэгтэй байна. Амьдралын зөв хэвшил, маягт суралцах хэрэгтэй. Эмнэлэгт хандахгүйгээр, мөнгө зарахгүйгээр эрүүл байх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж зөндөө бий. Эрүүл байна гэдэг цогц ойлголт юм. Өвдөх өвчин, ямар нэгэн зовиур байхгүй, сэтгэл тэнэгэр, оюун санаа цэлмэг, харц дээгүүр, нуруу шулуун, царай тунгалаг, бие хөнгөн, үргэлж сайн сайхныг бодох түүндээ тэмүүлэх хийх, хөдөлмөрлөх хүсэл төрж түүндээ хүрэх зориг хүч, эрчтэй байвал тэр хүн эрүүл сайхан байна гэж бодох хэрэгтэй. Тийм байхын тулд өөрийн муу, хорт зуршлаасаа аажмаар татгалзах хэрэгтэй.
Надад нэг муу зуршил бий тэр нь өдөр болгон өөртөө зав гаргаж чаддаггүй, эрт унтаж чаддаггүй явдал юм. Хүн аль болохоор эрт сайхан амарч байвал эрүүл мэндэд маш хэрэгтэй. Хүслээ хүн зааглаж сурах хэрэгтэй, түүнд суралцах хэрэгтэй. Жишээ нь зүрх судасны өвчингүй, цусны даралт нь ихэсдэггүй хүн гэж алга, тэгвэл давсны хэрэглээгээ багасгах буюу хэрэглэхээ больчихвол цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин 20 хувиар буураад л явчихна.
Бид амандаа хоолыг 40-60 зажлах ёстой гэтэл тэгж зажилдаггүй, тэгэхээр хүн амандаа хоолыг 10 орчим секунд л зажлаж тэр хугацаанд амталдаг, хоолыг нэгэнт залгисан тохиолдолд амтыг бид мэдэрдэггүй. Тэгэхээр би юу гэлэх гээд байна вэ гэхээр 10 секундын таашаал авахын төлөө эрүүл мэндээ битгий муутга. Хоол маань амттай байхаасаа илүү хамгийн гол нь эрүүл, зөв хоол байх ёстой гэдгийг хэлье. Ингэж чадвал маш том нэг урьдчилан сэргийлэлт. Өөртөө болон, ойр тодныхондоо халамжтай, сэргэг байх хэрэгтэй, ажиглаж байх шаардлагатай.
Гэхдээ урьдчилан сэргийлж байна гээд л эмчид үзүүлээд, янз бүрийн оношлогоо хийлгээд, мөнгөө үрээд бай гэсэн үг биш шүү дээ, Эрүүл байна гэдэг 70 хувь нь хувь хүнээс, 30 хувь л эрүүл мэндийн байгууллагаас, эмч нараас хамааралтай. Өрхийн эмчийнхээ хяналтанд байнга байх тэндээс бүхий л мэдээллийг авах бүрэн боломж байгаа. Яриад байвал дуусахгүй сэдэв л дээ.
Дараа нь тодорхой өвчнөөр гэдэг юм уу тодорхой сэдвээр ярилцвал гоё байхаа. Би ард иргэддээ өөрийн мэдэж байгаа бүхий л юмаа хуваалцаж тэр нь жоохон ч гэсэн нэмэр болж байвал үнэхээр баяртай байх болно. Миний facebook, twitter, blog-оор дамжуулаад асуултаа тавиарай.
Дэд сайдын тухай таны мэдэхгүй сонирхолтой шивнээ
• Надад 30,000 долларын цүнх барих шаардлага байхгүй. Цүнх бол миний ажлын нэг хэрэгсэл. Юмаа энд тэнд гээчихгүйн тулд л хэрэглэдэг эд. Би цүнхээр гоёдоггүй. Гэхдээ мэдээж хулхины ч юмуу, бүр хямдхан цүнх барихгүй л дээ.
• Хүний дотоод гоо сайхан гадаад гоо сайхнаа чимдэг, тодотгож өгдөг гэж боддог. Дотоод гоо сайхангүй бол ганц гадаад үзэмж дэлгүүрийн цонхон дээр байгаа манекентэй л адилхан. Зав байдаггүй учраас үсчин гоо сайханд орж чаддаггүйгээ нуугаад яах вэ. Сэтгэл сайхан, сайхан инээмсэглээд явна даа
• Эмэгтэй хүн боломж олдож байвал сайн тос хэрэглэх ёстой. Өглөөд байнга зөгийн балтай ус уудаг.
• Хоолны дэглэмийн хувьд би их өөр бодолтой. Хүн гэдэг чинь байгалийн амьтан. Орон зайгаа өөр болгох гэж тодорхой хэмжээнд оролдож байгаа л нэг амьтан. Амьтан юм чинь зарим юман дээр амьтныхаа инстинктээр байх ёстой. Олон янзын хоолны дэглэм байдаг.Яагаад хүн заавал тийм загварт орох ёстой гэж. Би хүсвэл иднэ, хүсэхгүй бол идэхгүй. Өлсч байгаа үед дуртай юмаа иддэг. Дуртай юмаа идвэл бие организм баярлана. Бодисын солилцоо сайн явагдана. Оюун ухаан сайжирна.
• Хагас бүтэн сайн өдөр идэх юм “овоолж” байгаад кино үзэх дуртай. Манайх бараг 5000 кинотой болсон байх шүү. Үзсэн киноноосоо гоё кайф, мэдрэмж авахыг хүсдэг.
• Би их сайхан ээжтэй. Хэрвээ би хүмүүст гоё харагдаж байгаа бол байгалийн үе дамжсан генийн бүтээгдэхүүн гэж ойлгох хэрэгтэй.
• Жингээ нэмдэггүй, хувцаснууд нь гол төлөв классик загвартай болохоор 15 жилийн өмнөх хувцсаараа ч гоёдог
• 100 гаруй туфлитай
• Өдөрт 20 минут бурхны ном уншиж, өөрийнхөө ухаан санааг төвлөрүүлдэг, хичнээн орой, хэдэн цаг болж байсан ч хийе гэсэн юмаа хийж дуусгадаг.

Сэтгэгдэл (1)
(202.55.191.57)
goy ania shuu