Цагаан Ордоныг дэлбэлэхийг завдав
- 2012-01-18
- Дэлхий
- 0
Өчигдөр орой босогчид Цагаан Ордоныг чиглүүлэн утаат бөмбөг шидэж, дэлбэлэхийг завдсан тухай FOXNEWS сайт мэдээллээ.

Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтын ажилтнууд бөмбөгийг Ордоны хойд хэсгийн зүлгэн дундаа олсон нэн даруйдаа тусгаарлах арга хэмжээ авчээ. Ерөнхийлөгч Обама болон хатагтай Мишелле нар хэрэг болох үеэр өргөөндөө байгаагүй бөгөөд тэргүүн хатагтайн 48 насны төрсөн өдрийг тэмдэглэхээр явсан байсан ажээ. Тэд оройн 10 цагийн алдад эргэж ирсэн байна.
Ерөнхийлөгчийн тусгай хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгчийн сэтгүүлч нарт мэдэгдсэнээр тус хоёр утаат бөмбөг Цагаан Ордоныг чиглэн Ордоны өмнө цугларсан байсан босогчдын дундаас шидэгдсэн бөгөөд мянга гаран хүн цугларсан байсан учраас хэргийн буруутанг олох боломжгүй байсан гэнэ.
UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)