Сүү Чи Мьянмарын сонгуульд нэр дэвшив
- 2012-01-19
- Дэлхий
- 0
Мьянмарын ардчилсан хувьсгалын төлөө тэмцэгч удирдагч Аун Сан Сүү Чи
парламентад нэр бүхий суудлын эзэн болохоор сонгуульд өрсөлдөхөөр нэрээ
дэвшүүллээ.
Мьянмарын ардчилсан хувьсгалын төлөө тэмцэгч удирдагч Аун Сан Сүү Чи парламентад нэр бүхий суудлын эзэн болохоор сонгуульд өрсөлдөхөөр нэрээ дэвшүүллээ.Ардчиллын төлөөх Үндэсний хувьсгал намын тэргүүн, сөрөг хүчний удирдагч тэрээр Рангүүн мужийн баруун өмнөд хэсэгт орших Кавхмуд хотод энэ дөрөвдүгээр сарын 1-нд болох сонгуульд өрсөлдөхөөр болсон байна.
Хатагтай Сүү Чигийн нам өнгөрсөн сонгуульд амжилт үзүүлж чадаагүй бөгөөд тэрээр энэ жилийн сонгуульд дахин хүч үзэхээр шийджээ. Тэд ирэх сонгуулиар одоогийн засгийн газрын гишүүд болон шадар сайдууд албан тушаалаасаа буухад сулрах парламентын 48 суудлыг эзэгнэхээр бусад нам, эвслийнхэнтэй өрсөлдөхөөр болж байна.
UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)