Кубэд барилга нурж, 3 хүн амиа алдав
- 2012-01-19
- Дэлхий
- 0
Кубын нийслэл Гавана хотод томоохон байгууламж нурж, гурван хүн амь
насаа алдан, зургаан хүний биеийн байдал муу байгаа тухай Кубын төрийн
мэдээллийн агентлагаас мэдээллээ.

Тус байгууламж нь хүн ам олноороо төвлөрсөн хотын төв хэсэгт оршдог орон сууцны барилга бөгөөд өчигдөр орой бүхэлдээ нурж, их хэмжээний нуранги үүсгэсэн байна.
Аврагчид ослын газар ажиллаж, нурангин дунд дарагдсан хүмүүсийг хайх ажлаа үргэлжлүүлж байгаа бөгөөд бэртэж, гэмтсэн иргэдийг эмнэлэгт хүргэжээ. Кубын удирдлагууд тус хэргийн талаар мэдээлэл хийхээс татгалзсан байна.
UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (0)