Шувууны томуу газар авч эхэллээ
- 2012-01-20
- Дэлхий
- 0
Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар, шувууны томуу H5N1-ээс үүдэн 2003 оноос хойш 350 гаруй хүн амь насаа алдсан байна.

Шувууны томуу H5N1 вирусын халдвараар Вьетнамд нэг хүн нас барсан бол мөн Камбожид нэг хүүхэд амиа алдсан байна. Мөн өөр нэгэн эрэгтэй Индонезийн нийслэл Жакарта хотод энэ сарын 7-нд тус өвчний улмаас амиа алджээ.23 настай тэрээр өчигдөр нас барсан хүүхдийн гэр бүлийн гишүүн байсан бөгөөд тэд хоёул шувууны томуутай тагтаанд хүрсэн байсан нь шинжилгээгээр илэрчээ.
Вьетнамд мөн 18 настай нэгэн эр даваа гарагт тус өвчний улмаас нас барсан бөгөөд тус улсад 2010 оноос хойш шувууны томуугаар өвчилсөн анхны тохиолдол болсон байна. Тэрээр Кан То хотод орших галууны фермд ажилладаг байсан бөгөөд халдвар авч, улмаар өндөр халуурч нас барчээ.
Албаныхан түүний гэрт ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, гэр бүлийн гишүүдийг тусгаарлах арга хэмжээ аваад байгаа юм байна.
UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (2)
Zochin (202.179.24.136)
bas l gaitai ovchin shuu baga tarhaasai bilee
Хаха (202.179.24.136)
ккк зураг нь юун инээдтэйм бэээ хахахаха