Анжелина 7 дахь хүүхдээ төрүүлнэ
- 2012-01-20
- Дэлхий
- 0
Жүжигчин Анжелина Жолие найз бүсгүйчүүддээ хүүхэдтэй болохоор зэхэж
байгаа, хэвлийд нь долоо дахь үр нь бойжиж байгааг дуулгажээ.

35 настай жүжигчин бүсгүй Анжелина, 48 настай Брэд нар хэдийнэ зургаан хүүхдийн эцэг эх болж, хамтын амьдралаа жаргалтай өрнүүлж байгаа ч гэлээ, дахин нэг шинэхэн хүнээ угтаж авахаар шийдсэн бололтой.
Тэрээр тус сайхан мэдээгээ олноо дэлгэхийг хүсээгүй хэдий ч, ойр орчмынхоо дотны бүсгүйчүүдэд тэсгэлгүй ам алдан дуулгасан нь түүнээсээ эс юм болж, түүнийг жирэмсэн гэх мэдээлэл олноо тарсан байна. Түүнчлэн, “Толь” сэтгүүлд түүнд жирэмсний шинж тэмдэг илэрч, жирийн үеэсээ чамгүй их зовиурлаж байгаа тухай мөн бичжээ.
Гэвч Анжелина өнгөрсөн долоо хоногт болсон “Алтан Бөмбөрцөг”-ийн шагнал гардуулах ёслол дээр Версачигийн чамин тансаг даашинзтай тэргүүнээ дээш өргөн, жирэмсэн гэж огт мэдэгдэхээргүй жигтэйхэн сайхан хувцаслаж ирсэн нь олны харааг булааж байсан байна. Тэрээр жирэмсэн эмэгтэйчүүдийн нэгэн адилаар их идэх болсон бөгөөд дэлгэцийн сайхан төрхөө хадгалахаар нилээдгүй хүчилж байгаа гэнэ.
“Salt” киноны од тэрээр шинэхэн үрдээ зориулсан тусгай өрөөг бэлдээд зогсохгүй, өөрийн ор дэрний хэрэгслүүдээ бүгдийг нь цагаан өнгөөр сольсон гэнэ.
Учир нь тэрээр амар амгалан байдлыг мэдрэхийг хүсч байгаа бөгөөд энэ нь түүнд оюуны болоод бие сэтгэлийн таашаалыг авчирна гэдэгт итгэлтэй байгаа хэмээн найздаа ярьсан байна.
UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал

Сэтгэгдэл (4)
Nice (202.179.16.228)
89 89 89
Зочин (202.179.16.228)
хэхэ тэгүүл 8 хүүхэдтэй болох нь байна ш дээ сайхан хосууд шүүү
(202.179.20.178)
ahiad 2 iher turuusee
zochin (202.179.24.136)
uuriin gesen huuhdee turuulelgui yahav odoo hehe