Опра Таж Махалд зочиллоо

АНУ-ын ток шоуны хатан хаан Опра Уинфри пүрэв гарагт Энэтхэгт улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Дэлхийн долоон гайхамшгийн нэг Таж Махалд зочилж, шоуныхаа хэд хэдэн зураг авалтыг 17-р зууны үеийн эртний тансаг, гантиг чулуун дурсгалын ойролцоо авчээ.

Дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг, хөтлөгч бүсгүй түүнийг Таж Махалын ойролцоо нэвтрүүлгийнхээ бичлэгийг бичүүлж явах үед нь сэтгэлийн хөөрөлдөө хэт автсан үнэнч шүтэн бишрэгчид нь орилон хашгиралдан, дайрч байсан бөгөөд дагалдан явсан сэтгүүлч, зураглаачид нь ажил үүргээ сайн биелүүлэхийн зэрэгцээ аюулгүй байдлыг нь сайтар хангаж явсан байна.

Опра энэ удаад Энэтхэг улсыг тусгайлан зорьж ирэхдээ Болливуудын алдарт жүжигчин Абхишек, Дэлхийн Мисс, сайхан бүсгүй Айшвариа нарын гэрт хүндтэй зочин нь болж, уригдсан бөгөөд Энэтхэгийн алдартай гэр бүлийн гишүүн нь болж, дурсгалтай нэгэн өдрийг хамтдаа өнгөрөөсөндөө маш их баяртай байсан гэнэ.

UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)