Халдлага Нигерийг дахин ниргэв

Нигерийн хот Каногийн хойд хэсэгт орших найман газарт хэд хэдэн удаагийн зохион байгуулалттай халдлага үйлдэгдэж, хоёр цагдаагийн албан хаагч нас барж, бусад нь хүнд хөнгөн байдлаар бэртэж гэмтжээ.
Нигерийн хот Каногийн хойд хэсэгт орших найман газарт хэд хэдэн удаагийн зохион байгуулалттай халдлага үйлдэгдэж, хоёр цагдаагийн албан хаагч нас барж, бусад нь хүнд хөнгөн байдлаар бэртэж гэмтжээ.
Халдлагууд цагдаагийн постууд болон барилгуудын дэргэд бөмбөг дэлбэлснээр эхэлж, Улсын иргэний бүртгэлийн төв, Төрийн аюулгүй алба, цагаачлалын алба, цагдаагийн төв оффис зэргийг хамарсан тухай цагдаагийнхан мэдэгдсэн байна.

Хэрэг болох үеийг харсан гэрчүүдийн хэлж байгаагаар, халдлага үйлдэгсэд цагдаагийн пост руу нэвтрэн орж, хоригдлуудыг сулласаныхаа дараа дэлбэлжээ. “Ногоон машинтай хэсэг бүлэг этгээд байгууламжуудыг чиглүүлэн автомат буугаар шүршиж байсан бөгөөд буун дуу маш чанга сонсогдож байсан. Машины өмнө биеэ бүрэн зэвсэглэсэн нэгэн этгээд толгойлон явж байсан” хэмээн бусад гэрчүүд мэдүүлсэн байна.

Кано хот цэргийн дэглэмт Исламист бүлэг Боко Харамын эсрэг халдлагад сүүлийн хэдэн сарын туршид өртсөөр байгаа юм. Өнгөрөгч Зул сарын баярын өдөр гэхэд Нигерийн томоохон сүм дээр цуст халдлага болж, олон хүн амиа алдан, барилга байгууламж сүйдэн, улмаар эмх замбараагүй байдал үүсч, Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан онц байдал зарлаж байсан билээ.

UNEN.mn сайтын орчуулагч О.Удвал
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)